Володимир Зеленський: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
үгийн алдаа
Мөр 19:
Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.
 
Бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын [[Эрдэнэт үйлдвэр|Эрдэнэт УБҮ]]-тд 20 гаруй жил ажилласан нэгэн аж. Эх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Өвөг эцэг Семён Иванович Зеленский (1924), украин үндэстэн 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч байсан.
 
1982-1986 онуудыгонуудад Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна. Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.
 
16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч эцэг нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.