Колизей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Colosseum in Rome, Italy - April 2007.jpg|thumbnail|right|Ромын колизей]]
'''Колизей''' (латин. Colosseus, сolosseum -хүчирхэг том) нь [[Ром]] хотноо орших аварга том [[амфитеатр]] /эртний задгай үзүүлбэрийн газар/ юм. Ромын эзэн хаан [[Веспасиан]]ы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж [[Тит|Титийн]] үед буюу МЭ 72<ref>Hopkins, Keith; Beard, Mary (2005). The Colosseum. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-01895-8. pp.2</ref> – МЭ 80 оны хооронд 8 жил баригдаж дуусчээ. Колизей 50000 - 80000<ref> William H. Byrnes IV (Spring 2005) "Ancient Roman Munificence: The Development of the Practice and Law of Charity". Rutgers Law Review vol. 57, issue 3, pp. 1043–1110.</ref> үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 [[цонх|цонхтой]] юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг [[гантиг]]аар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон Ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ.
 
Колизей дээвэргүй учир [[бороо]] орсон юм уу халуун нар төөнөсөн үед [[зотон]] саравчийг татлага [[олс]] татаж [[театр|театрыг]] бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв.