Володимир Зеленський: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 19:
Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.
 
Бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын аавэцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын [[Эрдэнэт үйлдвэр|Эрдэнэт УБҮ]]-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж. ЭэжЭх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Өвөг эцэг Семён Иванович Зеленский (1924), украин үндэстэн 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч байсан.
 
1982-1986 онуудыг Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд дөрвөн жил амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна. Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.
 
16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч аавэцэг нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.
 
== 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үе ==
2018 оны 12 дугаар сард Владимир Зеленский Украйны сэтгүүлч Дмитрий Гордонтой хийсэн ярилцлагадаа өөрийн "Ард түмний үйлчлэгч" /Слуга народа/ намаа ирэх парламентын сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа зарлав. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, шинэ он гарахаас хэдхэн минутын өмнө Владимир Зеленский "1 + 1" телевизийн сувгаар украинчуудад хандан уриалга гаргаж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ нь Ерөнхийлөгч [[Петро Порошенко]]гийн шинэ жилийн уламжлалт мэндчилгээг тус телевизээр нэвтрүүлэхийг нь хоцроосон. Зеленский хожим үйл явдлыг санаатай биш, техникийн алдаанаас болсон гэж тайлбарласан.
 
2019 оны 1 дүгээр сарын 21-нд "Ард ​​түмний үйлчлэгч" нам Владимир Зеленскийг Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Нэгдүгээр сарын сүүлчээр Зеленский сонгуулийн өмнөх санал асуулгаар хамгийн түрүүнд гарч ирэв. Хоёрдугаар сар гэхэд Зеленскийн рейтинг 25-30%, 3 дугаар сарын дундуур 34% хүртэл өссөн байна. 3 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж, хамгийн олон санал (30.24%) -ийг Владимир Зеленский авсан нь Ерөнхийлөгч Петро Порошенкогоос бараг хоёр дахин их байв.
Мөр 53:
* 2017 — Ард түмний үйлчлэгч (сери) — ''Василий Петрович Голобородько, Украины Ерөнхийлөгч, Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигч''
* 2018 — Би, чи тэр — ''Максим''
* 2019 — Ард түмний үйлчлэгч (сериОлон ангит) — ''Василий Петрович Голобородько, Украины Ерөнхийлөгч.''
 
== Гэр бүл ==
Дунд сургуульд зэргэлдээ ангид сурч байсан Елена Владимировна Кияшко гэж бүсгүйтэй 1996 онд ойр танилцаж 2003 оны 9 дүгээр сарын 6-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Тэд анр хоёр хүүхэдтэй: охин Александра (2008), хүү Киррил (2013).
 
== Цахим холбоос ==