Аристотель: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Холбоос үүсгэв
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Aristoteles Louvre.jpg|right|200px]]
'''Аристотель''' ({{lang-gr|Ἀριστοτέλης|Aristotélēs}}; [[МЭӨ 384|МЭӨ 384]] - [[МЭӨ 322|322]]) бол [[эртний Грек]]ийн [[гүн ухаантан]], [[Платон]]ы шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж [[Афин]]д өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "[[Физик]]", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.
 
Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол [[шинжлэх ухаан]]д ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний рольгүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино.
Аристотель нь Эртний Грекийн их сэтгэгчдийн дотор нэг ноён оргил нь болж чадсан юм. Манай оронд түүний "Туурвил зүй" зэрэг бүтээл нь хэвлэгджээ.
 
Аристотель Никомакос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. ЭртнээсАндрос арлын эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суржээсурч Платоныг нас бартал 20 жил хамт байжээ.
 
Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан бөгөөд гэхдээ философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж.
 
Македонын Александрыг МЭӨ 323 онд нас нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.
 
Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа.