Бенито Муссолини: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Бенито Амилькаре Анреа Муссолини''' ('''Benito Amilcare Andrea Mussolini'''、[[1883]] оны [[7 сарын 29]] - [[1945]] оны [[4 сарын 28]]) нь [[Итали улс]] төрч, бизнесмэн, тус улсын 40 дэх Ерөнхий сайд юм.
 
Бенито Муссолини 1883 оны 7 дугаар сарын 29-нд Форли-Чезена в Эмилии-Романье мужийн Довия суурингийн ойрхон Варано-ди-Коста тосгонд төрсөн. Эцэг нь боловсролгүй боловч улс төр ихэд сонирходог байсан тул ууган хүүдээ мексикийн өөрчлөн байгуулагч Ерөнхийлөгч Бенито Хуаресын болон социалист Андреа Косты и Амилькаре Чиприани нарын дурсгалд зориулж Бенито Андреа Амиькаре гэж нэр өгчээ.
 
Бенито Муссолинигийн гэр бүл гурван давхар байшингийн хоёрдугаар давхарт гурван жижиг өрөөг эзэлжээ. Түүний ээж Роза Малтони багш, сүсэг бишрэлтэй католик шашинтай нэгэн байжээ. Түүний аав Алессандро Муссолини (1854–1910) дархан, мужаанаар амьдралаа залгуулж байжээ. Тэр бол дайчин социалист (тэр уриалгын текст бичиж, цуглаан дээр үг хэлж байсан), үзэл санааныхаа төлөө хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан, Оросын хувьсгалч Михаил Бакуниныг шүтэн бишрэгч, хоёрдугаар (Социалист) интернационалын гишүүн байсан ажээ.
 
1900 оноос Муссолини улс төрд идэвхтэй оролцож, социалист намд элсэж, Форли, Равенна дахь социалист сонинд нийтлэл бичдэг болжээ. 1901 онд ахлах сургуулиа төгсөөд бага сургуулийн багшийн диплом авч, Пьеве Салицето (Гуальтиери хотын захиргаа) тосгонд ажилд орж, удалгүй социалистуудыг удирдаж, орон нутгийн ажилчдын хорооны гишүүн болсон байна.
 
Цэргийн алба хаахаас зайлсхийхийн тулд Муссолини 1902 онд Швейцарь руу цагаачилжээ. Тэрээр Женев хотод нэг хэсэг чулуу бутлагчаар ажилласан ч байнгын мэргэжлийн ажил олж чадалгүй тэнүүчилжээ. Бенито унших, бичих, чөлөөтэй ярих, франц хэлээр гайгүй ярих чадвараараа Италийн цагаачдаас хурдан ялгарч байв. Суралцаж байх хугацаандаа Муссолини илтгэх урлагт донтож, алга ташилт, олны анхаарлыг татаж чаддаг болжээ. Тэрээр 18 настайгаасаа эхлэн өөрийгөө уран илтгэгчийн дүрд тоглож, цөөхөн үзэгчдийн өмнө үг хэлж байсан байна.
 
1910 он гэхэд Дучэ Италийн Социалист намд хурдан нэр хүндтэй болсон байна. Үүнд сэтгүүлчийн авьяас хэрэг болсон байна. Тэрээр өгүүлэлээ олон тоогоор амархан, хурцадмал байдалгүйгээр, олон нийтэд хүртээмжтэй энгийн хэлээр бичиж, үгийн сандаа ёс суртахуунгүй үг ихэд хэргэлдэг байв. Тэрээр сэтгэл татам гарчиг гаргаж, уншигчдын сэтгэлийг бусдаас илүү догдлуулсан сэдвүүдийг сонгож, олон түмний сэтгэл санааг мэдэрч, юу сонсохыг хүсч байгаагаа урьдчилан мэддэг байжээ.
 
<gallery>