Гэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: Manual revert
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Mongolia Ger.jpg|thumb|right|Монгол гэр]]
'''Монгол гэр''' бол [[Төв Ази|Төв Азийн]] [[нүүдэлчин ард түмэн|нүүдэлчин ард түмний]] уламжлалт гэр [[сууц]] юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. ХөнгөнНүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
 
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь [[монгол]], [[түрэг]] гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг [[халх]], [[ойрад]], [[буриад]] гэж ялган үздэг.
Мөр 49:
== Монгол гэрийн хээ угалз ==
[[Файл:宋 佚名 胡笳十八拍 文姬歸漢圖 卷-Eighteen Songs of a Nomad Flute- The Story of Lady Wenji MET DP213006.jpg|thumb|right|Гэр]]
Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээтөрөл бүрийн чимгээрхээгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй энгийн гэсэн 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг байна.
 
Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз, үүлэн угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, бэлгэдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
 
== Монгол гэрийн бүтэц ==
 
Гэр нь яс мод болон туурга бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.
 
Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг оньсон байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
 
Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.