Жигжидийн Мөнхбат: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 18:
}}
'''Жигжидийн Мөнхбат''' (* [[1941 он]]ы [[6 сарын 1]]-нд [[Төв аймаг|Төв аймгийн]] [[Эрдэнэсант сум|Эрдэнэсант сум]]; † [[2018 он]]ы [[4 сарын 9]], [[Улаанбаатар]]) нь [[Монгол]] улсын [[гавьяат тамирчин]], [[хөдөлмөрийн баатар]], [[үндэсний бөх]]ийн [[дархан аварга]], олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.
 
== Намтар ==
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 12 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авжээ. Эрдэнэсан сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.
 
1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.
 
== Чөлөөт бөх ==
Line 24 ⟶ 29:
== Үндэсний бөх ==
Ж.Мөнхбат үндэсний их баяр [[наадам]]д 6 удаа ([[1963]]-[[1967]], [[1974]]) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
 
 
Түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 9-нд таалал төгсөхөд Спортын ордонд салах ёс гүйцэтгэж талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д оршуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үджээ.
 
==Гэр бүл==