Цогт хунтайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:Tsogtiin tsagaan baishin.JPG|thumb|right|300px|[[Булган]] аймаг, [[Дашинчилэн сум]]ын нутагт орших, Цогтын цагаан байшингийн балгас]]
'''Цогт хунтайж''' гэж алдаршсан '''Түмэнхэн''' (1581–1637) нь [[Халх]]ын язгууртан юм. Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг Сэцэн хан болгосон явдалд дургүйцэж Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцжээ. Улмаар тэр Халхыг орхиж Хөхнуур зүг цэрэг, ардаа авч нүүв. Хожим, тэрээр [[Төвөдийн Буддизм]]ын [[Гармапа]] урсгал (Улааны шашин)-ыг дэмжиж Амдо (одоогийн [[Хөхнуур]]) хүртэл довтолсон ч [[Шарын шашин|Гэлэгпа]] урсгал (Шарын шашин)-ыг дэмжигч [[ГүүшГүш хаан]] болон Баруун халхын цэрэгтэй тулалдан ялагдаж, амь үрэгдсэн.
 
Цогт [[Туул гол]]ын орчимд төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.
Мөр 6:
Тэрээр Төвөд уруу довтлохдоо Их Монгол Улсын [[Лигдэн хаан]]тай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд, Цогттой нийлж амжилгүй нас эцэслэсэн. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд [[Хөхнуур]]ын [[Түмэд]]үүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан [[5-р Далай лам]]тай уулзаж, шарын шашинд орж, аавынхаа холбоотнуудыг довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушааж, Арслан алагджээ.
 
Ийнхүү шарын шашинтнууд Хошуудын ГүүшГүш хаанаас тусламж хүссэнээр 1636 онд Зүүнгарын цэргүүд Төвөдөд ирж, мөн үүнд Халхын баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 онд болсон шийдвэрлэх тулалдаанд Цогт алуулжээ. 1945 онд дэлгэцнээ гарсан ''[[Цогт тайж (кино)|Цогт тайж]]'' кинонд Коммунистууд үнэн түүхийг гуйвуулж өөрчилж, шашныг эсрэг тэмцэгч эх оронч хүн байсан мэтээр харуулсан байдаг.
 
Хожим Цогт хунтайжийн ач хүү Сутай Илдэнгийн үр сад [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён хан аймгийн]] Илдэн засгийн хошууг үе залгамжлан захирч иржээ.
Мөр 13:
*''[[Цогт тайж (кино)|Цогт тайж]]'' - 1945 онд бүтсэн кино
 
[[Ангилал:Монголын зэвсэгт хүчний хүн]]
[[Ангилал:Монголын яруу найрагч]]
[[Ангилал:Алтан ургийнхан]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:1581 онд төрсөн]]
[[Ангилал:1637 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Боржигин]]
[[Ангилал:Монголчууд]]