Зонхов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь "Бодь мөрийн зэрэг" юм. Зонхов нь 1417 оноос эхлэн сүм дуган бүтээн, түүний дотор бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн, буддын шашинд өөрчлөлт хийсэн гэдэг. Төвөд, монгол лам нарын номын хувцас шар болох, гигү малгай, овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.
 
Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээх нөр их ажлыг эхлүүлсэн байна. [[ГүүшГүш хаан]] Төвөдийг эзэлж шашин төрийг барьж байхад тухайн үеийн төвөдүүд Гүүш хааныг эсэргүүцэн бичихдээ, Гүүш хаан Зонхов гэгээнтний шашныг дэмжиж байгаа нь Төвөдөд сайн хэрэг үйлдэх гэсэндээ бус, Зонхов гэгээнтэн монгол хүн байсан учраас монголдоо л ашиг тустай зүйл хийсэн хэмээн бичсэн байдаг. Үүнээс үзвэл Зонхов гэгээнтэн монгол хүн байсан нь маргаангүй.
 
Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн Зонхов Лувсандагвын хүрэл баримал [[Эрдэнэ зуу]] сүм музейд хадгалагдаж буй нь ч үүний нэг баталгаа.