Дагвацэрэнгийн Хадбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 36:
*1986 онд 9 давж түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
 
Д.Хадбаатар нь 1951 оны долдугаар сарын дөрвөнд одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт "Морин завод" буюу "Толгойт" гэдэг газар Дагвацэрэнгийн гурав дахь хүү болон төржээ. Д.Хадбаатар нь 1966 онд Баруунхараагийн 7 дугаар ангийг төгсөх жилээ ээжийнхээ дүү Жамжилмааг дагаж Улаанбаатар хотод орж ирсэн байна.1967 оны 1 дүгээр сараас Улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн болж Ч.Найдангийн шавь болжээ. Бэлтгэл сургууль хийх завсраа 7-р ангийг оройгоор төгсчээ. 24 дүгээр сургуулийг оройгоор суралцаж төгсөөд цэрэгт татагдан 1970 оны 8 дугаар сард "Алдар" нийгэмлэгт тамирчнаар хуваарилагдан очжээ. 1971 онд "Алдар" нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлтээр нэг, хоёрын даваанд улсын заан Адъяа, Барамсай нарыг хаяж бөхийн гараагаа эхэлсэн байна. Тэр зундаа сумын наадамд "бух" Гомбо гэдэг бөхтэй үзүүр түрүү булаалдахаар барилдаад түүнийг гүйхэд нь цочсондоо давуулж барин шилбүүрдээд төвөггүй түрүүлж "Сумын заан" цол хүртэж хээр зүсмийн соёолон мориор шагнуулсан нь бөх болох урам зоригийг нь улам бадрааж өгчээ. Улсын аварга Д.Хадбаатарын барилдааны амжилтаас дурдвал. 1972 оны улсын баяр наадамд 5 давж "Улсын начин" цол хүртсэн. 1975 оны улсын баяр наадамд 7 давж "улсын заан" цол хүртсэн. 1976 оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн "Улсын арслан" цол хүртсэн. 1979, 1983, 1985 оны улсын баяр наадамд 8 давж үзүүрлэсэн. 1986 оны улсын баяр наадамд 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн байна. Улсын аварга Д.Хадбаатарын үндсэн гол мэх нь хоёр сугаар нь тэвэрч шилбүүрдэх, нохой мордох, давуулж гуядах мэхийг хийдэг байжээ. Аварга Д.Хадбаатарын биеийн өндөр 192 см, биеийн жин 146 кг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төрөн гарсан бөхчүүдийн дотроос хамгийн том биетэй, хүнд жинтэй, хүч тэнхээгээр шалгарсан домогт бөх байв.
==Хувийн амьдрал==
 
Тэрээр 2 удаа [[шорон]]д ял эдэлсний улмаас ид үедээ нэлээн хэдэн жил улсын наадамд барилдаж чадаагүй билээ.
 
 
{{Үндэсний бөхийн аварга}}