Иван Конев: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 34:
Коневийн дайны туршид хамгийн өндөр албан хашиж байсан нь хугацааг албын нь хамт өгүүлбэл, [[1943]] оны хоёрдугаар сараас зургаадугаар сарыг хүртэл [[Зөвлөлтийн Баруун фронт]], 1943 оны долоодугаар сараас [[1945]] оны тавдугаар сарыг хүртэл [[Украйны 2 дугаар фронт]]ыг тус тус командалж 1945 оны тавдугаар сараас [[Украйны 1 дүгээр фронт]]ыг командалж байлаа. Тэрээр [[Курскийн тулалдаан]]д Зөвлөлтийн цэргийн хориглолтын хүчийг удирдаж байсныг болон [[1944]] оны нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилсэн [[Корсунь-Шевченковскийн бүслэлт]] зэрэг амжилттай явагдаж өнгөрсөн цэргийн томоохон ажиллагаануудыг дурдах нь зүй.
 
Украйны фронтыг амжилттай удирдаж буйг нь үндэслэн Сталин 1944 оны хоёрдугаар сард Коневийг [[Зөвлөлт Холбоот Улсын Маршал]] цолыг хүртээжээ<ref>[https://sun.tsu.ru/mminfo/2020/000462771/1944/1944_012.pdf Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении генералу армии Коневу И. С. военного звания маршала Советского Союза» от 20 февраля 1944 года] // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 29 февраля (№ 12 (272)). — С. 1</ref>. Түүнийг хожмоо Сталины хамгийн хайртай генералуудын нь нэг байсан хэмээн ном товхимолуудад дурдсан<ref>''Berlin, the Downfall 1945'', by [[Anthony Beevor]], page 16.</ref> байдаг.
 
Иван Коневийн [[1938]] онд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] дахь зөвлөлтийн цэргийн удирдагчаар томилогдон ажиллаж БНМАУ-ын хилийг Япон милитаристуудаас хамгаалахад байгуулсан гавьяаг нь үнэлэн 1977 оны тавдугаар сарын 7-нд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар]] цолоор нэхэн шагнасан билээ.