Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 4:
Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Оросын [[Октябрийн хувьсгал|Октябрийн хувсгал]]ын марксист большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.
 
== Намтар ==
== Карл Марксын товч намтар ==
Карл Маркс 1818 оны 5 дугаар сарын 5-нд Германы Трир хотод эцэг еврей гаралтай өмгөөлөгч Хенрих Маркс (1777—1838), эх Хенриетта Маркс нарын хүү болж төрсөн. Трир хотын Фридрих-Вильхельмийн гимназид сурсан.
 
Мөр 11:
Маркс улс төр, эдийн засгийн сэдвээр Европ, Америкийн хэд хэдэн сонин сэтгүүлд нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг байсан бөгөөд улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч төдийгүй түүнийг зохион байгуулагч нь байв. К.Маркс 1847 онд Шударгачуудын холбоонд (хожим нь Коммунистуудын холбоо болсон) [[Фридрих Энгельс]]ийн хамт гишүүнээр элсэж, 1848 онд Коммунистуудын төв хороог удирдаж байсан бөгөөд тэр үед алдарт “Коммунист намын тунхаг”-ийг Ф.Энгельстэй хамтарч зохиосон. 1864 онд “Олон улсын ажилчдын нөхөрлөл” буюу Нэгдүгээр Интернационалыг байгуулахад идэвхтэй оролцож, хэрэг дээрээ түүний удирдагч нь байв. Нэгдүгээр интернационалын “Зохион байгуулалтын тунхаг”, “Түр дүрэм” зэрэг олон баримт бичгийг боловсруулжээ. Маркс улс төрийн янз бүрийн хөдөлгөөн, тэр тусмаа ажилчны болон социалист хөдөлгөөнийхөнтэй байнга санал зөрдөг байсан юм. Залуу насаа буюу 1843 оноос Франц, Бельги зэрэг орноор хөөгдөж дүрвэн амьдарч байгаад 1949 онд хоёр дахь эх орон болох Англид суурьшин насан эцэс болтлоо амьдарчээ. Маркс бага наснаасаа үерхэж ирсэн, том эгч Софийн найз Женни фон Вестфалентай 1843 онд ханилж олон хүүхэд төрүүлснээс гурав нь балчир үедээ нас баржээ.
 
Маркс нь нэлээн ядуу байсан ба энэ тухайгаа хэрвээ би дахин амьдрах юм бол гачигдаж дутагдсан энэ л амьдралаа дахин сонгохдоо эргэлзэхгүй боловч гэр бүлээ зовоохгйн тулд эхнэр л хэзээ ч авахгүй байсан гэж хамтран зүтгэгч ивээн тэтгэгч Ф.Энгельст бичсэн захидалдаа дурьдсан байдаг. Марксын олон бүтээлд ердийн маргаан, санал зөрөлдөөнийг хатуу зүхэл болгох, эсвэл ёжлолыг бүдүүлэг хэллэгээр илэрхийлэх явдал ихээхэн ажиглагддаг. Тэр нийгмийн институт болон өөрийн сөргөлдөгчийн “багийг хуулах” сэтгэлгээ бүхий хүмүүсийн тоонд багтана. Капитализм мөхнө гэдэгт бат итгэж байсан Марксад эвлэршгүй шинж бие хүний хувьд онцлог болж байсан төдийгүй түүний сургаалын мөн чанар болж байсан гэлтэй. Маркс шинжлэх ухааны эрэл хайгуулын үнэ цэнийг ойлгож ухамсарлахын зэрэгцээ ертөнцийг хувьсгалчаар өөрчлөн байгуулах үйлсэд шинжлэх ухааныг хэрэгсэл болгон ашиглахыг урьтал болгодог байв. Үүнийг “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр л тайлбарлаж байлаа, хэргийн гол нь түүнийг өөрчлөхөд л байгаа юм” гэсэн түүний алдарт үгнээс харагдана.
 
== Марксын сургаал дэлхийн улс орнуудад нөлөөлсөн нь ==
{{Коммунизм}}
Карл Маркс бол ХIX зууны хамгийн нөлөө бүхий алдартай нийгмийн сэтгэгчдийн нэг. Түүний үзэл санаа зуун тавь гаруй жилийн турш дэлхийн коммунист ба ажилчны хөдөлгөөний улс төрийн бодлогыг тодорхойлж албан ёсны үзэл суртал нь болж байв. Орос оронд Октябрийн социалист хувьсгалыг мандуулсан [[Владимир Ильич Ленин|В.И.Ленин]] “Марксын сургаал үнэн учраас хүчтэй” гэж хэлжээхэлж байжээ. Марксист сургаал ХХ зуунд дэлхийн хүн амын бараг тал хувийг, газар нутгийн гуравны нэгийг хамран дэлгэрч, [[социализм]] дэлхийн систем болон бараг тавин жилд оршин тогтножээ. Марксын сургаал 150-иад жилийн турш дэлхий нийтэд хурдацтай түгэн дэлгэрч, хүн төрөлхтний бараг тал хувийн хувь заятай холбогдсон социализмийн эх үндсийг тавьж, ЗХУ-д 70 гаруй, Европ, Азийн бусад социалист оронд бараг 45 жил нийгмийн хэв хэмжээ болж байжээ.
 
== Марксын сургаал ба марксизмууд ==
Мөр 21:
 
== Үзэл санааны үндэс ==
К.Марксын шинжлэх ухааны өргөн мэдлэг, судалгааны ажлынх нь хамаарсан хүрээ, шийдвэрлэх асуудлын үндэслэгээ нотолгооны тавил, харилцан шалтгаан болон системлэг шинжийг илэрхийлсэн байдал зэргийг эрдэмтэн судлаачид үнэнхүү биширдэг. Түүнийг шинжлэх ухааны яг ямар салбарын сэтгэгч болохыг тогтооход нэлээд бэрхшээлтэй бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бараг бүх салбараар судалгаа хийж, мөн байгалийн шинжлэх ухааны талаар онол, таамаглал дэвшүүлсэн байдаг. Марксын философи, түүх, улс төр, эдийн засгийн бүтээлд нь ямагт социологийн асуудал дэвшигдэж, тэр ч байтугай ажилчдаас авах судалгааны анкетыг боловсруулсан байдаг. Францын “Revue socialiste” сэтгүүлд 1880 оны дөрөвдүгээр сард “Ажилчдад зориулсан анкет” хэвлэгдсэн бөгөөд түүнд ажилчдын хөдөлмөр, ахуй болон улс төрийн тэмцэлтэй холбогдол бүхий дөрвөн бүлэг, 99 зүйл асуултыг багтаажээ. 1970-аад он хүртэл Марксыг социологийн шинжлэх ухааны салбарт төдийлөн хамааруулдаггүй байлаа. Энэ үеэс эхлэн Өрнөдийн орнуудад неомарксист сургаал хүчтэй дэлгэрч, эхэн үеийн капиталист нийгмийг задлан шинжилсэн эдийн засгийн судалгаа төдийгүй нийгмийн өөрчлөлт хөгжилтэй холбогдсон онол сургаал судлаачдын анхааралд ямагт байж түүнийг сонгодог социологийг үндэслэгчийн нэг гэж хүлээн зөвшөөрөх болжээ.
Марксын сургаалын онолын эх сурвалжийг:
a. Францын социалист үзэл
Мөр 71:
== Нас барсан нь ==
1881 онд эхнэр Женни нь нас барсны дараа Маркс салст бүрхэвчийн үрэвсэлтэй, болж амьдралынхаа сүүлчийн арван таван сард зовуурьтай байв. Өвчин нь даамжирч гуурсан хоолойн үрэвсэл, цээжний гялтан хальсны үрэвсэл болсны улмаас 1883 оны 3-р сарын 14-нд Лондонд нас баржээ. Түүнийг Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны 3-р сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "Орон бүхний пролетари нар нэгдэгтүн" хэмээх, коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болон Фэуэрбахын 11 дэх номлолын Ф.Энгелсийн хувилбарыг сийлжээ.
"Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм."