Майами Хийт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 38:
1989 оны НБА-ийн драфтаар Мичиганы Их сургуулийн од Glen Rice-г эхний тойргийн 4-р сонголтоор багтаа элсүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ улиралаас Хит Дорнод бүсийн Атлантик дивизонд харьяалагдаж болжээ. Гэсэн хэдий ч багийн амжилт сайжирсангүй улирлыг 18 хожил 64 хожигдолтойгоор дуусгаж драфтын 3-р тоглогч авах эрхээ 9,12-р сонголтоор сольж Willie Burton, Alec Kessler нарыг сонгосон ч дараагийн улиралд амжилттай тоглоогүй 24 хожил 58 хожигдолтойгоор Атлантик дивизоны сүүл мушгив. 1991 оны драфтаас 5-р сонголтоор Хит Стив Смитийг сонгосноор шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Улмаар улиралд 38 хожил байгуулж Рүүки Смит, илүү туршлагжсан Глен Райс нар багаа анх удаа плэйоффт шалгаруулан лигийн шилдэг амжилтын эзэн Бухнуудад 3 тоглолтонд хожигджээ. Тухайн улиралд Стив Смит бүх Рүүкийнүүдийн багт, Райс оноо авалтаар лигт 10-т орсон байна.
 
[[File:Glen Rice 19892010 National Champions(cropped).jpg|thumb|200px|rightupright|[[Glen Rice]] 1989-1995 онуудын хооронд тоглож байсан.]]
1992-93 оны улиралд Смит өвдөгний бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд 13-27 гэсэн тааруу эхлэлийг тавьж улирлыг 36-46 гэсэн амжилттай дуусгаж Плэйоффт шалгарч чадсангүй. Дараа улиралд нь багийн гол тоглогчид бэртлээс холуур байснаар 42 хожил байгуулж багийн дээд амжилтыг тогтоож, Плэйоффт 8-р шалгарч, Бүсийн тэргүүн Атланта Хавксыг цувралд 2:1-р хожиж эхэлсэн ч 2 дарааллан хожигдож улирлыг дуусгав. Стив Смит Бүх оддын тоглолтонд оролцож, 1994 оны Торонтод болох дэлхийн аваргад оролцох Мөрөөдлийн баг 2-т дуудагдав. 1994-95 оны улиралд Хитийн удирдлагууд гэнэтийн шийдвэр гаргаж Seikaly, Steve Smith, Grant Long нарыг Kevin Willis болон Billy Owens нараар сольж фэнүүдийг дургүйцлыг ихээр хүргэжээ.