Бутачийн Цог: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
намтар
No edit summary
Мөр 14:
| children = [[Хошууч Генерал]] [[Цогийн Геннадий|Ц.Геннадий]]
}}
'''Бутачийн Цог''' (1912 оны 5 дугаар сарын 25-нд өнөөгийнХовдөнөөгийн Ховд аймгийн Алтай суманд төрсөн — 1989 оны 8 дугаар сарын 10-нд Москва хотод нас барсан) -Монголын цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, [[Улсын баатар]], [[Хурандаа Генерал]].
 
==Намтар==
Б.Цог 1912 онд Ховд аймгийн Алтай суманд Боданчийн голын Улаан эрэг гэдэг газарт Ж.Маамдаа, Ш.Пунцаг нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ламжав, Цог, Ядамжав, Кото, Морх, Норжмаа, Шинэхүү, Шомбон, Валъяа гэсэн есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлд өсөж хүмүүживтөржээ.
 
1920-иод оны намар ууган хүү Ламжав, удаах хүү Цог нарыг аав Маамдаа дагуулан,  хүрээ рүү тэмээн жингээр хоёр сар явж, ном эрдэмтэй ламд шавь оруулаад нутаг буцжээ. 10-аад насандаа Манзуширын хийдэд шавилан сууж байхад нь Бутач гэж хүн үрчилж аваад Төв аймгийн Сэрэглэн суманд амьдрах болжээ. Зөвлөлт Холбоот Улсад 1928-1929 онд КУТВ-ын дэргэдэх түр курст суралцаж ирээд 1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан 1932-1933 онд цэрэг, бага даргаар ажиллаж байгаад 1933 онд ЗХУ руу цэргийн дунд сургуульд явжээ.
 
1939 оны Халхын голын байлдаанд оролцсоны дараа тэрээр Цэргийн дээд командлалын шийдвэрээр 1939-1941 онд тавдугаар морьт дивизийн их бууны дивизоны дарга, 1941-1943 онд Хуягт бригадын даргаар томилогдон ажиллаж байжээ.
 
Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд Хитлерийн фашистуудыг дарах дайнд Беларусийн 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ.
 
Цэргийн Академи төгсөж ирээд 1946-1948 онд Жанжин штабын байлдааны бэлтгэл хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллав.
 
1953-1956 онд ЗХУ-д Ворошиловын нэрэмжит Цэргийн ерөнхий дээд Академид сайн дүнтэй суралцаж төгсөөд 1956-1965 он хүртэл АЦХЭЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Монголын Агаарын харилцааны газрын зохион байгуулагч хийв. 1965 оноос Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Ардын Армийн Жанжин штабын даргын үүрэгт ажлуудыг гүйцэтгэсэн. 1971 оноос эхлэн хатуу хучилттай хар замыг тавиулах ажлыг хавсран эрхэлж, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг олон арван дардан замын эхлэлийг тавьсан түүхтэй.
 
Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэрт гарч, Москвад очиж амьдарсан байна.
 
Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд Хитлерийн фашистуудыг дарах дайнд Беларусийн 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ.
 
БНМАУ-ын Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэртээ суугаад Москвад амьдарч байгаад 1989 онд нас баржээ.
 
Түүний 100 насны ойгоор 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн хөшөөг Зуунмод хотод сүндэрлүүлжээ.
 
==Суралцсан байдал==