Эх оронч үзэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 1:
'''Эх оронч үзэл''' ({{lang-en|Patriotism }})буюу бидний Монголчуудын хэлж заншсан “Эх оронч үзэл” гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм. Үгийн уг гарал нь patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд Эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа тэнгэр эцэг, газар ээж гэж сэтгэдэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа “эх орон” хэмээсэн байж болох юм. Улс үндэстэн бүр соёл, шашин шүтлэг талаар олон нь сүлжээний үлэг, сэтгэлгээний арга нь өөр өөр байдагтай нэгэн адил тэд “патриотизм”гэж ярихдаа дэндүү өөр өөр утга санаа агуулдаг байна.
Заримдаа патриотизмыг үндэсний үзэлтэй утга дүйцүүлэн хэрэглэх явдал байдаг ч үндэсний үзэл нь эх оронч үзэлтэй холбоогүй. Эртний грекүүд эх оронч үзлийг үндэстэн-улс гэхээсээ илүүтэй хэл, шашин шүтлэгтэй холбон авч үздэг байжээ. Хиндү хэл дээр гарсан эртний Рамаяна туульд Janani Janma Bhoomischa Swargadapi Gariyasi гэж хэлснийг монголчилбол Эх, Эх орон нь тэнгэрээс аугаа гэсэн утгатай юм. Хиндү үндэстний хувьд энэ нь эх оронч үзлийн суурь дэвсгэр болдог. 18 дугаар зууны Сэргэн мандалтын үед эх оронч үзлийг үндэсний үзлээс тусдаа ер нь хүмүүн төрөлхтөнд буян үйлдэх үзэл гэж тайлбарлаж байсан. 19 дүгээр зуунд үндэсний үзлийн нөлөөн дор эх оронч үзэл нь бусдын өмнө хариуцлага хүлээх зарим нэг хувирсан агуулгатай болсон байдаг. Энэ утгаараа эх оронч гэх үзэл нь космополитанизмд дөхүү ч үзэл мэт болж хувирсан.
Мөр 6:
Та шашиндаа үнэнч биш л бол эх оронч биш л гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл эх оронч үзлийг америкчүүд шашны үнэлэмжээс салгахгүй байна. Үүнтэй нэгэн адил хуучин социалист гэгдэж байсан орнуудад эх оронч үзлийн тухай ярихдаа шашны биш юмаа гэхэд үндэсний үзлийг биш социалист үзлийг, “пролетарийн интернационализм”-ын үзлийг агуулдаг байжээ. Социализмын тугийг даян дэлхийд мандуулах тийм л хүн жинхэнэ эх оронч гэж үнэлэгддэг байлаа. Үүний хамгийн тод жишээ бол хүний нутагт зэвсэгт тэмцэл өрнүүлж явсан эх оронч Че Гевара юм. Түүний хувьд эх оронч үзэл гэдэг бол социалист хувьсгалыг бусад орнуудад түгээх явдал байсан юм. Эх оронч үзэл дайн, тэмцэл тулалдааны үед хамгийн их оргилж тайван цагт унтаа байдалтай болдог зүй тогтлыг эрдэмтэд ажигласан байна. Магадгүй үүнтэй холбоотойгоор монголчууд “эх оронч үзэл”-ийн тухай ярихдаа цэрэг, эх оронч үзэл гэж тодотгол өгдөг нь санамсаргүй зүйл биш бололтой.
 
[[Ангилал:Эх оронч үзэл| ]]
[[Ангилал:Үнэ цэнийн утга]]