Хангал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 64.119.23.44 (яриа)-н хийсэн засваруудыг 66.181.161.100-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Мөр 1:
'''Хангал''' нь Монгол Улсын [[Булган]] аймгийн [[сум]] юм. Сумын төв Сөртөөс хойш 25 км орчим зайд [[Хялганат]] тосгон /4-р баг/ оршдог. Нийт 4 баг, 1338 өрх, 4700 хүн амтай. Үүнээс хүн амын 3/4 нь Хялганат тосгонд амьдардаг. Эрдэмтэн Б.Шагжийн нэрэмжит 9 жилийн дунд сургуультай. Газар нутаг нь Булган аймгийн зүүн бүсэд харьяалагддаг ба өмнө талаараа [[Орхон аймаг|Орхон]] аймагтай, баруун талаар [[Бугат сум (Булган)|Бугат сум]]тай, хойд талаараа [[Сэлэнгэ сум]] /Ингэт/, зүүн талаараа [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгэ]] аймгийн [[Баруунбүрэн сум]]тай тус тус хиллэдэг.
 
==Түүх==
Хангал сум 1924 онд байгуулагдсан. Сумын анхны занги (дарга) «Хонхор» хэмээх Очир байвбайсан. 1911 оны хувьсгалаас өмнө Түшээт Хан аймгийн хошуудад, нутгийн урд ба ихэнх хэсэг нь Ханддоржийн Дайчин вангийн хошуу, арын хэсэг нь Лувсанхайдавын Ахай гүний хошуунд, 1920-иод оноос Богд Хан уулын аймгийн Булган Хан уулын хошуу, Бүрэн Хан уулын хошуунд, 1931-1937 онд Газар Тариалан (Cэлэнгэ) аймагт тус тус харьяалагдаж байв.
 
1924 онд нутгийн хойд хэсгээр Сэлэнгэбүрэн хэмээх сум байгуулагдаж байсан ба тус сум нь сургууль, захиргаа, эмнэлэг, хоршоо, дэлгүүртэй жинхэнэ сумын чанартайгаар олон жил оршин тогтносон аж. Сэлэнгэбүрэн сумын даргаар 1927 оноос «Захирагчийн» хэмээх Цэмбэлийн Дэмбэрэл олон жил ажиллаж тус суманд артель, хамтрал, коммун байгуулж байжээ. Тус суманд «Ялалтын зам» нэгдэл байгуулагдаж байсан юм. Энэхүү сум нь хожим 1962 онд татан буугдаж, ар тал нь одоогийн Булган аймгийн Сэлэнгэ суманд харьяалагдах болж, урд тал нь Хангал сумын мэдэлд шилжсэн байна.
Мөр 8:
Tус сумын нутагт 1954 онд "Cаруул зам" нэгдэл байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, ХТАЗүтгэлтэн Л. Oчир, Ардын депутатын хурлын тэргүүлэгчээр хүн эмнэлгийн бага эмч Л. Лувсандорж, малчин Л. Дамдиндорж нарын хүмүүс ажиллаж, хожим 1960 онд «Жаргалын зам», Сэлэнгэбүрэн сумын «Ялалтын зам» гэх 2 нэгдэлтэй нийлж томоохон хэмжээний МАА-н нэгдэл болжээ. Нэгдлийн дарга нараас О. Пирлай, Б. Даваасүрэн нар чадварлаг ажиллаж байв.
 
Тус сумаас МАХН-ын үе үеийн их хурлуудад хүний бага эмч Л. Лувсандорж, 1966 оны 15-р их хуралд Х.Чанцалдулам эмчийн ээж, саальчин Г. Долгор, 1971 оны 16-р их хуралд АИХ-ын депутат, Булган аймгийн Улсын Тэргүүний бага сургуулийн захирал С. Дарьсүрэн, Хангал сумын бага сургуулийн захирал Ш. Дамдинсүрэн, Фермийн эрхлэгч Д. Нармандах, 2007 оны 25-р их хуралд Хүний их эмч Х.Чанцалдулам, 2013 оны 27-р их хуралд 2-р Багийн Засаг дарга Х.Өнөрцэцэг нар оролцож байлаа.
 
Сумын ИТХ-ын даргаар:
Мөр 31:
 
;Сумын ЕБС
Хангал сумын нутагт анх 1932 онд 3 сарын түр сургууль, 1940 онд «Бэлчир» гэх газар С. Лувсанжамц захиралтай, Д. Чилхаажав, Гунаажав, Г. Долгор нарын багштай бага сургууль байгуулагдаж байжээ. 1982 онд Гавьяат багш Ш. Шийтэр захиралтай байх үед 8 жилийн сургалттай болж, улмаар 1997 онд их эрдэмтэн Б. Шагжийн нэрэмжит дунд сургууль болсон байна.
 
Үе үеийн захирлууд:
Мөр 72:
==Хүмүүс==
*Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, үндэсний спортын ууган Гавьяат тамирчин [[Бадамдоригийн Түвдэндорж|Б.Түвдэндорж]]
*БНМАУ-ын ерөнхийЕрөнхий сайд агсан [[Анандын Амар|А.Амар]]
*Mонголын анхны усан замын инженер O. Жамц
*Mонгол хэл бичгийн их эрдэмтэн, нэрт толь зүйч, мэргэн гүүш Б. Шагж
*Даншигийн их аварга Намжилжав
*Хөдөлмөрийн баатар Ц. Чойжил
Мөр 82:
*Mонголын анхны эрүү нүүрний их эмч ЭХТА Шагдарсүрэнгийн Ичинхорлоо
*Гавьяат эмч, клиникийн профессор Д. Cанжаасүрэн
*Гавьяат эмч, Анагаах Ухааны доктор, дэд профессор С. Mанлай
*Гавьяат эмч Д. Цэнд-Аюуш
*Гавьяат багш Г. Банзрагч
*Гавьяат багш Ш. Шийтэр
*Гавьяат багш Ж. Пүрэвсүрэн
*Гавьяат дасгалжуулагч, Улсын Алдарт Уяач, "Хангарьд" Спорт цогцолборын дарга асан Д. Баясгалан
*Гавьяат жүжигчин Ц. Цэрэндорж
*Гавьяат жүжигчин Ц. Үенч
*Жүдо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин [[Ганбатын Болдбаатар|Г.Болдбаатар]]
*Хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн, эрдэмтэн доктор Б. Цэвэгсүрэн
*УИХ-ын гишүүн асан, БСШУСЯ-ны сайд асан, АНУ-д суух онцОнц бөгөөд Бүрэн эрхт элчинЭлчин сайд, Түүхийн ухааны доктор [[Ёндонгийн Отгонбаяр|Ё.Отгонбаяр]]
*Гадаад Яамны сайд асан В. Дорлигжав
*Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд асан Ё. Доржсүрэн
*ХААЯамны орлогч сайд асан, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д. Моёобуу
*Химийн ухааны доктор, профессор А. Доржпалам
*Анагаах ухааны доктор, дэд профессор Ж. Жамьяншарав
*Анагаах ухааны доктор, дэд профессор Д. Дорждэрэм
*Хэл бичгийн ухааны доктор, профессор, ШУА-ийн Хэл бичгийн хүрээлэнгийн захирал асан Д. Ёндон
*Түүхийн ухааны доктор С. Дэмбэрэл
*Боловсрол судлалын ухааны доктор О. Өнөрмаа
*Цэвдэг судлалын доктор, эрдэмтэн Д. Лувсандагва
*Биологийн ухааны доктор, профессор Ц. Жадамбаа
*УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч захирал асан Ё. Баярсайхан
*Улсын сайн малчин Д. Цэдэн
*Улсын сайн малчин Ц. Сэсэм
*Улсын сайн малчин С. Өсөгбаяр
*Улсын сайн малчин Р. Энхбат
*Улсын Алдарт Уяач Д. Пүрэвжал
*Улсын Алдарт Уяач Д. Батчулуун
*Улсын Алдарт Уяач Д. Авирмэд
*Aлтан гадас одонт, ЭХТА, Улсын Эрvvл мэндийн салбарын ахмад удирдах ажилтан их эмч [[Хажиддоржийн Чанцалдулам|Х.Чанцалдулам]]
*Aрдын их хурлын депутат асан C. Дарьсүрэн
*Алдарт анчин, ахмад дайчин Д. Хажиддорж
*Аймгийн 4 удаагийн аварга малчин, ахмад дайчин О. Баясгалан
*Аймгийн 3 удаагийн аварга малчин Г. Равжир
*Аймгийн аварга саальчин Г. Долгор, Д. Чанцал
*Барилгын Яамны орлогч сайд, НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийн декан асан, хурандаа Д. Дэмчигсvрэн
 
{{Хөтлөгч мөр Булганы сумууд}}