Хотол Цагаан гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
'''Хутулун Цагаан гүнж''' нь 1260 оны үед [[Өгэдэй хаан|Өгэдэй хааны]] ач хүү [[Хайду|Хайду ханы]] охин болж төржээ. [[Хубилай хаан]] Хятадын нутгийн захад [[Их Монгол Улс|Монгол гүрний]] нийслэл хотыг шилжүүлснээс үүссэн монголын хаад ноёдын ширүүн тэмцэлтэй үеэс түүний нэр алдар цуу улс гүрэн даяар тарсан байдаг. Түүний нэрийг [[Судрын чуулган|Судрын чуулганд]] '''Хутулун Чаха''', Марко Пологийн тэмдэглэлд '''Хутулун''', бусад түүхийн ном зохиолд '''Ажуруг''' (Сарны гэрэл), орчин үед '''Хотол Цагаан гүнж''' гэж олон янзаар нэрлэж байна.
 
== Намтар ==
Мөр 10:
Монголын овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг [[Хайду|Хайду хааны]] цэргүүдийг удирдан тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан [[Хубилай хаан|Хубилай хааны]] бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь, ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод малаас илүү жижиг бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт хэрэгтэй байжээ.
 
Хутулун гүнж, дайн тулаанд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу яриа дэгдээн аав охин хоёрыг хайр сэтгэлтэй болж, өвөр түрийндээ орсон хэмээх яриа дэгдээсэн байна. Нэгэнт олны дунд дэгдсэн цуу яриаг эцэс болгохоор Хайду ханд харьяат жанжин [[Горлос|Гороласын]] [[Абтагул|Абтагулыг]]<ref name=":0">Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.12</ref> сонгож гэрлэсэн. [[Судрын чуулган]] хэмээх сурвалж бичигт '''''"Абаткул''' нь өндөр нуруутай, авхаалж самбаатай, сайхан хүн бий"''<ref name=":0">Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.1213</ref> гэж бичжээ. Хутулун нь эцгийнхээ болон ахан дүүсийнхээ нутаглуулсан Или болон Чу голын дунд орших мөнх цаст Шонхорлог уулын орчимд амьдарч байсан. Тэрхүү ''"Шонхорлог уулын орчимд Тарса-кент<ref name=":0">Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.1213</ref>, Кара-Ялыг<ref name=":0">Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.1213</ref> гэх хоёр тосгонтой, тэр тосгоноос Самарканд хот хүрэхэд хоёр долоо хоногийн газар буй''"<ref name=":0">Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть, т.1213</ref> гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
 
Хайду хан нас нөгчсөний дараа ах [[Урус (Хайду)|Урусыг]] хан болгохоор тэмцэж, улс төрийн бодлогыг дэмжин ах [[Чапар]], [[Цагаадайн улс|Цагаадайн улсын]] [[Дува|Дува хан]] нарын эсрэг дайтаж байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Хутулун гүнж 1306 онд 45 насандаа өөд болжээ. Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй ч, улс төрийн хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэх аман домог байдаг.