Хубилай хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 70:
 
==Европ==
[[Файл:Qubilai Setsen Khaan.JPG|thumb|270x270px|Хубилай хааны буурьзалуу тайүеийг урандүрсэлсэн эурагхөрөг]]
Хубилай хааны удирдлага дор Дорнод ази болон барууныхныг хооронд нь шууд холбоо тогтоох нь нээлттэй болж [[Төв Ази|Төв азийн]] худалдааны замуудад монголчууд хяналтаа тавьж өртөө шуудангийн үйлчилгээг үзүүлдэг байсан учир монголын эзэнт гүрэнд үзүүлэх ач холбогдол нь их байв. 13 р зууны эхээр европ болон төв азичууд мөргөл, аялал, жуулчлал, элч төлөөлөгчийн журмаар, Хятад руу явдаг замыг бий болгосон. Монголчууд хятадыг захирдаг байсан учир Монголын эзэнт гүрний ойролцоо хаана ч байсан бөгөөд Орос, Перс, Месопотами зэрэг улс руу бүхий л худалдааны зам чиглэдэг байв. Их хаан болон Пап ламын хооронд хэдэн удаа элч төлөөлөгчийг шууд сольж байжээ. 1266 онд Хубилай хаан Венецийн мөргөлчдөд зөвшөөрөл олгож, 100, 100-н христийн номтнууд болон инженерүүдэд Пологийн ах дүү нарт явах зөвшөөрөл олгожээ. 1263 онд ах дүү Поло нар Ромд эргэн ирсэн. Их хаан Хубилай ба [[Ил хаант улс|Ил хан]] [[Аргун|Аргуны]] сайд болох Раббн бар саума 1287-1288 оны үед өрнөдөд Ром, Парис, Бореукас ба дорнодод Дадугаар аялал хийж гол захирагчтай нь уулзсан байдаг. Никкологийн хүү Марко Поло энэхүү аялалдаа өөрийнхөө аавыг хамт дагуулан явж байсан нь Хятад болон Монголд хамгийн сайн танигдах жуулчин болохынх нь үндэс байсан байж болно. Тэрээр Хубилай хааны удирдлага дор 1275-1292 оны хооронд 17 жилийн турш [[Юньнань муж|Юннань]] ба [[Фужянь муж|Фужянь]] мужуудаар наймаа хийж, мөн элч тагнуулын үүрэг гүйцэтгэн оролцож байсан. Гэвч үүнийг дундад иргэн улсын үеийн түүхчдийн Хятадыг дүрсэлсэн хэсгээс гарч ирсэн дэлхийн дүрслэл хэмээх сэтгүүлээс авсан хэмээн европт дамжуулан үздэг байна. [[Раббан Саума]] дахь дорнод Азийн хэсэгт байсан Кистиорак гэдэг лам нь одоогийн Бээжингийн газар нутагт төрсөн. Тэрээр 1278 онд Иран дахь [[Ил хаант улс|Ил ханы]] засаглалд төв азиас орж ирсэн бөгөөд Монголчууд [[Ислам|Исламд]] байдаг христэд итгэгчдэдийн тусламжийг авахаар европ руу явсан байдаг. Энэ мэтчилэн тив газруудыг хэрэн хэсэж мэдээлэл түгээж байсан хүмүүс олон байв. Хубилай хааны удирдлага дор анх хязгаарлалттай боловч хятад болон өрнөдийнхний хооронд соёлын солилцоо болон харилцаа холбоог шууд тогтоож байжээ.