Сибирь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 28:
Анх Оросоос Сибирьт нэвтэрсэн нь арвин баялаг ангийн арьс, үсний эрэлд гарсан [[Строганов]]ын удмын худалдаачдын хөлсний цэргүүд байлаа. Сибирийн төв хэсэгт хагас нүүдлийн байдалтай тогтнож байсан [[Сибирийн ханлиг]] [[1572]] онд ангийн арьсаар татвар төлөхөөс татгалзсан тул Оросууд Сибирийг эзлэхээр цэрэг хөдөлгөх нь тодорхой болсон юм. Оросын хөлсний арми болох [[козак]]уудын атаман [[Ермак Тимофеевич|Ермак]]ийн удирдлагаар Сибирийг Оросын мэдэлд оруулсан юм. Ермак [[1578]] оны 10 сард зүүн зүгийг чиглэсэн аянаа эхэлсэн бөгөөд Сибирийн ханлигийг бут цохих тулалдааны үеэр Ермак өөрөө алагдсан ч эцэст нь [[1598]] онд Сибирийн ханлиг мөхсөн юм. Ийнхүү Оросууд цааш ахисаар [[1636]] онд Агнуурын тэнгист хүрч, бүх Сибирийг өөрийн болгож колоничилсон аж.
 
Сибирийг эзэмшсэн Орос улс нь [[Манж Чин улс]]тай шууд хиллэх болсон юм. Тэд [[Албазин]], [[Нерчинск]] цайзуудыг байгуулсан боловч [[Энх-Амгалан хаан]] үүнийг нь эсэргүүцэж [[1685]] онд цэрэг илгээн Албазиныг сүйтгэсэн байна. Хүч тэнцүү хоёр гүрэн сөргөөцөлдөх нь зохисгүй гэж үзсэн 2 тал [[1689]] онд [[Нерчийн гэрээ (1689 он)|Нерчинскийн гэрээ]]г байгуулан хилийн заагаа [[Становын нуруу]] буюу Гадаад Хянганы нуруугаар тогтоосон юм. Ийнхүү хойд талаараа оросуудаар хашигдсан нь монголчуудыг Манж Чин улсад эзлэгдэхэд хүргэсэн байж болох талтай.
 
[[19-р зуун]]д Манж Чин улсын хүч суларсан тул [[1858]] нд [[Айгуны гэрээ]] ёсоор [[Амур мөрөн|Амур мөрний]] хойд эрэг, [[1860]] оны [[Бээжингийн гэрээ]]гээр [[Уссурь гол]]ын зүүн эргийн [[Приморье]]г Орос улс өөрийн болгож, эзэмшил нутгаа тэлсээр байлаа.