Дүгэрийн Амбасэлмаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Ambaselmaa_Duger.png файлыг коммонсд Túrelio хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Source of derivative work not specified since 30 August 2021: https://mn.freejournal.info/96554/1/dgeriyn-ambaselmaa.html.
б Хэлбэр засав, холбоос үүсгэв
Мөр 23:
''Монголын үндэсний радио, телевизэд 50 жил, радио телевизийн сэтгүүлч бэлтгэх боловсрол сургалтад 20 жилийн амьдралаа зориулж яваа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч   Дүгэрийн Амбасэлмаа''
 
== Намтар ==
 
 
Радио, телевиз, сонины алинд ч алдар нэр нь тод, бүтээл туурвил нь содон Монголын сэтгүүл зүйд гурвалсан мориор ганзага дүүрэн холыг туулсан авьяаслаг нэгэн сэтгүүлч бүсгүй энэ цагийн бидэн дунд бараг л домог мэт алдаршжээ. Хэвлэл мэдээллийн  гурван том салбарын аль алинд нь түүн шиг нэр нь, мөр нь тодоос тод гялалзах сэтгүүлч хуруу дарам цөөн. Эрхэмсэг тэр хатагтай бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа билээ. Түүний нэгэн алдартай тэмдэглэл өмнө минь байна. Увс аймгийн Өмнөговь сумын улсын аварга малчин Доржийн Явуутай уулзан “Тэхийн зогсоолт өвөлжөө” найруулал бичиж Монголын радиод нэвтрүүлэг хийж, “Залуучуудын үнэн“ сонинд хэвлүүлэн олныг шуугиулж байсан Д.Амбасэлмаа 2О жилийн дараа эргэн сурвалжлахаар  халуун мөрөөр нь бядан явжээ.
 
Явуу бүсгүй нисдэг тэрэг ч бууж боломгүй, далайн түвшнээс дээш 376О метрт өргөгдсөн айхтар цавчим хадтай ууланд хонио аваад гарчихсан гав ганцаараа явж байгаа, түүнтэй их уулсын тагтад очиж уулзахаар Амбасэлмаа сэтгүүлч нэг л чулуу өнхөрвөл уулын бараг бүх чулуу бие биеэ хөдөлгөн нурах аюултай замаар бэдэрч явна. Монгол түмнийг мал нь тэжээдэг, сэтгүүлч хүнийг хөл нь тэжээдэг жамтай нь үнэн боловч осол аюул нүд нүүрэн дээр нь тулаад байхад  урагшаа  тэмүүлээд байдаг энэ хоёр бүсгүй яавч зүрх зориг, зүтгэл тэмүүлэл нэгтэйн ажгуу. Таван хошуу малынхаа араас амь тавин зүтгэдэг малчин Монголын мөс чанарыг Явуу ухааруулж, Монголынхоо буяныг тээн тэтгэгч малчин нүүдэлчин түмнээ гэх зүтгэл сэтгэлийг Амбасэлмаа мэдрүүлж чадсанаараа ”Тэхийн зогсоолт өвөлжөө” Монголын сэтгүүл зүйд үнэ цэнтэй бүтээл болж мөнхөрсөн байх жишээтэй.
Line 30 ⟶ 32:
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, цэргийн даргын эрх танхи ганц охин Амбасэлмаа бага наснаас эмэг эх Дүгэрийн халамжинд өсч, бас буурал ээжээрээ овогложээ. 1945 онд Төв аймгийн Баянцагаан сумын бага сургууль төгсмөгцөө л нас бага, бие жижиг жаахан охин шинэ үсгийн бүлгэмийн багш болж улсад хөдөлмөрөө үнэлүүлэн, төдөлгүй сургуульдаа багш болсон байдаг. Түүний сурагч нас, багшилж байсан он жилүүдэд Халх голын дайн, дэлхийн хоёрдугаар дайны бараан сүүдэр   нөмөрч, бичин жилийн зуд турханы гамшиг, идэх уух, өмсөж зүүхээр дутаж гуцахын хэцүү бэрх, амьдралын хатуу хүтүүг хаа сайгүй үзэж туулсан хүнд хэцүү цаг үе байжээ. 1951 онд аймаг орон нутаг нь үе тэнгийнх нь олон залуус дундаас багш бүсгүй Б.Амбасэлмааг шилж сонгон, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Сүхбаатарын нэрэмжит намын Шинэ Хүчний дээд сургуульд явуулсан байна. Амбасэлмаа төр улсынхаа их үйл хэрэгт хүчин зүтгэх мэдлэг чадвартай боловсон хүчин болохоор тийнхүү намын сургуульд сурч байхдаа насны ханьтайгаа учирч айл орон болжээ. Ханилсан хань С.Содномдаржаа нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн төрсөн дүүгийн хүүхэд, тэр эрхэм хүний амин хайртай зээ нь байсан юм гэдэг.
 
1956 онд Шинэ хүчний сургуулиа дүүргээд Төв аймгийнхаа намын хороонд томилогдож, нөхөртэйгээ хоёулаа намын хорооны лектороор ажиллажээ. Тун удалгүй намын шинэхэн боловсон хүчин Д.Амбасэлмааг Аймгийн  эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болгон дэвшүүлснээр ёстой л хөдөөгийн уул талаар соёлын үр тарилцан, өвөл зун, өдөр шөнийг үл ялган зүтгэж явжээ. Содномдаржаагийнх хоёр хөөрхөн охинтой болж, ажил амьдрал, мэргэжил мэдлэг, өнгө зүс бүх талаар тэгш сайхан хос үе тэнгинхэндээ үлгэр дууриал болж, олныг араасаа дагуулан, түмний нүд хужирласан сайхан ч айл, сайхан ч гэр бүл явсан юм гэдэг.

Ажил албандаа ахиж дэвшсэн С.Содномдаржаа [[БНХАУ]]-д албан ажлаар явах болж гэр бүл ах дүүс, албан байгууллага хамт олноороо алс холын замд хөл хөөртэй үдэн мордуулжээ. Гэтэл сайхан хань нь онгоцны ослоор амь үрэгдсэн тухай итгэхийн аргагүй мэдээ хилийн чанадаас ирж, Амбасэлмаа Шанхайд очиж нүдээрээ харж, ханиа сүүлчийн замд нь үдэж байж сая нэг үнэнтэй эвлэрч байжээ. Хорин тавхан насандаа  нялх үрсээ тэврэн өнчрөн хоцорсон Амбасэлмаа тийнхүү хар багаасаа хал үзэж халуун чулуу долоосон ч амьдралд хэзээ ч  бууж өгч байсангүй, ер шуурга сөрөх мэт, сүмбэр их оргилд мацах мэт насан турш ямагт өөдөө тэмүүлж, өндөрт өгсөж явсан гайхалтай ховор түүхэн замнал туулсан юм.  
 
Д.Амбасэлмаа 1958 онд Улдаанбаатар[[Улаанбаатар]] хотод шилжин ирээд Монголын радиогийн хэрэг эрхлэх газарт ажилд ороход нь Радиогийн Суртлын редакцид редактор, сурвалжлагч болгосон нь түүний бичих найруулах авьяастай,  цаг үедээ боловсрол өндөр, чадвартай нэгэн байсныг илтгэнэ. Нөр хичээнгүй зүтгэл бүтээл нь  мэргэжлийн сэтгүүлч болохсон гэсэн хүсэл мөрөөдөл, зам мөрийг нь улам бүр тэгшлэн тэрээр Монголын радиод хоёр жил ажиллаад л 1960 онд Зөвлөл холбоот улсад М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд суралцахаар явжээ.  
 
Д.Амбасэлмааг их амьдралын өгсүүр замд ихэр янзага шиг охидоо дагуулан бядан явахад нь ачлалт сайхан ээж нь бүхнээс илүү нөмөр нөөлөг, өмөг түшиг нь болсон юм билээ. Тэрээр “манай монгол бүсгүйчүүд мөн ч ухаантай, их ч чадалтай, гүжирмэг, өөр хаанахын ч бүсгүйчүүдтэй зүйрлэхийн аргагүй хүний хайлангууд” хэмээн өгүүлж, дүр юуг нь зураглан бичих тун ч дуртай. Амбасэлмаагийн ээж Цэвээний Буян-Арвижих нь арван долоотойдоо ганц охиноо төрүүлсэн, том алаг нүдтэй, тэвхэлзсэн алхаатай намхан бор бүсгүй байжээ. Тэрээр ээжийгээ дурсан өгүүлэхдээ “Миний л мэдэхийн ээж минь дандаа л мал маллаж, сумын төвд сууж байсан буурал ээж бид хоёрт идэш хоол зөөнө. Москвагийн их сургуульд суралцах таван жилийн хугацаанд хоёр өнчин охиныг минь харж өсгөсөн. Консулын дэнжид шинэ байшин аваад төвхнөхөд ээж минь хөдөөнөөс идэш хоол зөөж, дэвсэх дэвсгэрийг минь хүртэл бэлдэж өгсөн. Хөөрхий минь, бидний зүг хэдэн малынхаа хишгээс шувуу шиг л зөөж байж дээ” гэсэн байдаг. Тэрээр 1965 онд М.В.Ломоносовын их сургуулийг Радио телевизийн утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн нь гадаадад дээд боловсрол эзэмшсэн   анхны мэргэжлийн эмэгтэй сэтгүүлч болсон юм.  1958 оноос Монголын радиод, 1969 оноос Монголын үндэсний  телевизэд хөдөлмөр бүтээлээ зориулан тасралтгүй  50 жил, радио телевизийн сэтгүүлч бэлтгэх боловсрол сургалтад 20 гаруй жил зүтгэж яваа  Д.Амбасэлмаа сэтгүүлч чухамдаа бол улс орныхоо нэгэн жарны түүхийг бичиглэн үлдээсэн их бичгийн хүн.
 
1958 оноос Монголын радиод, 1969 оноос Монголын үндэсний  телевизэд хөдөлмөр бүтээлээ зориулан тасралтгүй  50 жил, радио телевизийн сэтгүүлч бэлтгэх боловсрол сургалтад 20 гаруй жил зүтгэж яваа Д.Амбасэлмаа сэтгүүлч чухамдаа бол улс орныхоо нэгэн жарны түүхийг бичиглэн үлдээсэн их бичгийн хүн. Тэрээр эх орныхоо аймаг, сумдын бараг бүх нутгаар хөндлөн гулд туулахдаа мал аж ахуй, газар тариалангийн баатар, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчуул, урлаг соёлын алдартан, түүхэн хүмүүстэй уулзаж олон сайхан нийтлэл нэвтрүүлэг туурвин өвөрмөц дуу хоолойгоороо, ухаалаг нүнжигтэй үгсийн утгас сацраан  ард түмэнд хүргэсэн “Таван эрдэнэ”, “Ургацын далай”, “Алтан төлийн эзэн хэн бэ?”, Монгол телевизийн “Манай индэр”, “Хууль зүй”, “Өнөөгийн хөдөө”, “Аяны богц”,  “Шинэ зууны хөдөө”,  “Дөрвөн цаг” зэрэг нь Монголын радио телевизийн үзэгч сонсогчдын хамгийн их хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болж түмний сэтгэлд хоногшсон юм. Нөгөө талаар Монголын радио сэтгүүл зүйн хөгжлийг түүчээлсэн шилдэг бүтээл, сэтгүүл зүйн сургалт, судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болсоор байгаад Д.Амбасэлмаа сэтгүүлчийн бүтээлийн үнэ цэн оршиж байгаа юм. Радио телевизийн сэтгүүл зүйн бүтээлийн өөрийн өвөрмөц онцлогтой үнэ цэнийн бас нэг гол шалгуур бол Алтан фондын сан хөмрөгт бүтээл нь тунаж үлдсэн эсэх юм. Хэвлэл мэдээллийн том айл Монголын радио, телевизийн хоймор эзэгнэсэн их ахайтан тэрээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн алтан фондын сан хөмрөгт хамгийн олон үнэт хадгаламж үлдээсэн нэртэй том сэтгүүлчийн нэг болж чаджээ. Тухайлбал их эрдэмтэн Бямбын Ринчен, төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэл, домогт Дандар баатар, Данийн  шог зураач Херлуф Бедструф гээд хэзээ ч дахиж бидэнд сонсогдохгүй яриануудыг тэрээр "амьдаар нь" алтан фондод үлдээсэн.
 
Радиогийн сэтгүүл зүйд гаршиж, мэргэшсэн түүнд энэ салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдэд хэлэх үг, зааж зааварлах аргазүй, хуваалцах эрдэм мэдлэг далай мэт арвин. Тиймдээ ч СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд сүүлийн хорь гаруй жил багшлахдаа  тус сургуулийн Хүндэт профессор болжээ. Шавь нартаа зааж захидаг алтан зарчмынх  нь заримаас дурдахад, “Радио сэтгүүл зүй бол ''нэгдүгээрт,'' мэдээлэх, сонсогчдод бодит мэдээллээр шуурхай үйлчлэх, ''хоёрдугаарт,'' танин мэдэхүйн боловсрол олгох, олон түмнийг соён гэгээрүүлэх, ''гуравдугаарт,'' амраах цэнгээх, ''дөрөвдүгээрт,'' улс орны түүхэн үйл явдал, түүх, шинжлэх ухаан, соёл урлаг, хөдөлмөр бүтээлийн нэрт хүмүүс, дэлхийн сонгодог бүтээлүүдийг соронзон хальсаар хадгалах, алтан сан хөмрөг бүтээх хэмээн  яв цав тодорхойлж ягштал ойлгуулсан юм ''Д.Амбасэлмаа Монголын радиод 1958 оноос ажиллажээ. ''
 
Сэтгүүл зүйн нэн түвэгтэй нөр их хөдөлмөрт гар ганзага нийлэн ажилласан олон сайхан анд нөхөд түүнд бий. Тэр бүхний дундаас телевизийн нэвтрүүлэгт хамтран зүтгэж явсан эрхмүүдийн нэг нь Рагчаагийн Аля найруулагч юм. Амбалаа Р.Аля хоёрын   “Газар тэнгэр гандаж зудлахын цагт” гэдэг цуврал нь  телевизийн сэтгүүл зүйн дорвитой бүтээл нь оюутан багш, эрдэмтэн судлаачид сэтгүүл зүйн сургалт, судалгаанд хамгийн их эшлэл авч, жишээ болгодог алдартай бүтээл билээ. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Чулуундоржийн Янжмаа найруулагчтай хамтран хийсэн нэрт дуучин Б.Төмөрийн тухай “Цэнхэр дурдан алчуур” хөрөг найруулал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Нямхайнямбуу, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд, телевизийн найруулагч С.Бадрах нар оролцсон дэвжээ нэвтрүүлгүүд ч мөн тийм чансаатай бүтээлд зүй ёсоор орохын дээр Монголын сэтгүүл зүйн сургалт, судалгаанд хамгийн их эшлэл авдаг жин дарах  бүтээл болсон юм. Завхан аймагт болсон зудын тухай “Цасан далайн догшин хаялга” нэвтрүүлгээрээ Д.Амбасэлмаа 2000 оны шилдэг сэтгүүлчээр тодорч байсан.      Зүс царайгаараа бус дуу хоолойгоороо, эх сайхан хэл, нүнжиг нухацтай үг яриагаараа олны танил болсон Дүгэрийн Амбасэлмаа сэтгүүлч хур их мэдлэг туршлагаа сэтгүүлч бэлтгэх үйл хэрэгт зориулсан туршлага мэдлэгтээ тулгуурлан сэтгүүл зүйн хэд хэдэн бүттээл туурвисан юм. Сонин, радио, телевизийн сэтгүүл зүйд бичиж туурвисан өөрийн уран бүтээлд тулгуурлан “Соноссоноо“[[Сонссоноо уншихуй”уншихуй]]”, “Үзсэнээ“[[Үзсэнээ уншихуй”уншихуй]]”, “Бичсэнээ“[[Бичсэнээ уншихуй”уншихуй]]” сэтгүүл зүйн бүтээл нь эдүгээ монголын сэтгүүл зүйн   багш оюутан,   эрдэмтэн судлаачдын гарын авлага, ширээний ном болжээ.
 
Тэрээр “Сэтгүүлчийн хөдөлмөрт төрөлх авьяас, их мэдлэг, уран чадвар бүхнээс чухал ч   хүн   шиг хүн, ёс зүйтэй байх”-бүхнээс дээгүүрт тавьдаг шаардлага хатуу багш. МУСГЗ сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ “Уран нийтлэлийн Амбалаа бүсгүй” хөрөг нийтлэлдээ “Мань хүн бол мэргэшсэн мэргэжлийнхээ хувьд манай сэтгүүл зүйн салбар дахь сонгодгуудын нэгэн.  Ард олны оюун сэтгэлийн гэгээрэлд тус болох төгс гүйцэтгэл бүхий төгс бүтээл уншигч түмэнд илгээхсэн гэж цаг наргүй мэрийж явдаг   сэтгүүлч. Түүний нуруун дээр Монгол эх орных нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, монгол түмний ахуй амьдрал ачаалаастай явдаг” хэмээжээ. Харин түүний эрхэм анд, МУСГЗ сэтгүүлч Д.Дорждулам   “Ер нь Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист Амбалаа сэтгүүлчийн хүрээгүй нутаг ус, учирч ярилцаагүй манай үеийн баатрууд, хөндөж бичээгүй сэдэв үнэндээ ховор юмаа ховор юм” хэмээн бахархдаг. Амбалааг эрхэм хүндэт багшаа хэмээн хүндэтгэдэг МУСГЗ сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн бээр “Амбалаа бол хөдөө төрж өссөн малчны охин хэдий ч дээдсийн хүрээлэнгийн амьдралд эрт хөл тавьсан, МГУ /Московский Государственный Университет/ төгссөн, өндөр боловсролтой сэхээтэн. Сэтгүүлч хүн аливаад хоёр нүүргүй, шударга ханддаг байх ёстой гэдгийг жинхэнэ харуулж чаддаг хүн бол манай  Амбалаа, жинхэнэ шударга үнэнийг барьдаг сэтгүүлч” хэмээн тодорхойлсон байх юм.            
Line 46 ⟶ 50:
Түүний шавь МУСГЗ сэтгүүлч Гомбын Золжаргал “Сэтгүүлчийн хөдөлмөр биеийн хүчний хүнд хүчир ажлаас ч долоон дор. Намхан биетэй, нимгэн шар царайтай, товч тодорхой яриатай, үг хоосон буцаадаггүй, гялалзуур Амбалаа огт шантраагүй хад чулуу байсан гэвэл худал. Гагцхүү биеийн бөхөөс сэтгэлийн бөх гэдэг л энэ хүнийг өдий олон жил сэтгүүл зүйн фронтод, тэгэх тэгэхдээ тэргүүн галын шугаманд авч явжээ” гэсэн юм. Амбалаагийн шавь нэрт сэтгүүлч  Пэрэнлэйн Алтанцэцэг багшийнхаа тухай “Хөдөөгийн сэтгүүлч замын урт, цаг  хугацаа хоёрт баригдаж явдаг. Тийм учир хоосон туулай хөөхгүйн тулд  баттай эх сурвалжийг  олж авдаг, нэг явахдаа дараагийн  сэдвээ олж харж, эргэж   очихдоо баяжуулж чаддаг чанар Амбасэлмаа сэтгүүлчид бий. Яг л бэлчээрээ нөөцөлж идүүлж, малаа таргалуулдаг сайн малчин шиг. Мал ярихгүй,  тал хүүрнэхгүй, малчин эзэн нь дотогшоо ярьдаг болохоор  хөдөөгийн нэвтрүүлэгт  Амбасэлмаа сэтгүүлч шиг монголоо мэддэг, малчнаа, малаа,  эх орноо хайрладаг, тэдний өмнөөс  бичиж чаддаг  сэтгүүлч явах  ёстой” хэмээжээ. СУИС-ийн захирал доктор профессор Э.Сонинтогос “Д.Амбасэлмаагийн нийтлэл, нэвтрүүлгийн баатрууд бол үнэн хэрэг дээрээ сонсгоод, үзүүлээд, уншуулаад үл дуусах судар бичиг” хэмээн нэгэнтээ тодрхойлсон  байдаг юм.
 
Амбасэлмаагийн хамгийн анх бичсэн ном нь “Хүлгийн тоос” гэдэг найруулал, тэмдэглэлийн бүтээлийн ном билээ.  Туулсан амьдралын борхон өдрүүдийнхээ тухай дурсамжийг “Баяртай гунигтай борхон өдрүүд минь” ном болгон уншигч олондоо барьсан. [[Тугалхүүгийн Баасансүрэн|Т.Баасансүрэн]] докторын тодорхойлсончлон “Д.Амбасэлмаа бол Шинэ Монгол Улс бас Ардчилсан Монгол Улсын сүүлийн нэгэн зууны түүхийн ихэнх үйл явдлын амьд гэрч болж, тэдгээрт өөрийн биеэр идэвхийлэн оролцсон төдийгүй тэр бүгдийгээ бичиж тэмдэглэж хүн арддаа хүргэсэн, радиогийн болоод телевизийн алтан фондод бүтээл туурвилаа мөнхлөн хадгалж үлдээсэн хүн” юм.
 
<br />