Телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Үүсэл: Fixed typo, Fixed grammar, Added links, ksikslbsi
Tags: Reverted Mobile edit Mobile app edit Android app edit
б 103.212.117.103 (яриа)-н хийсэн засваруудыг 125.167.114.35-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
'''Телевиз''' ({{lang-la|video}})
 
==Үүсэл==
материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.
Үе үеийн олон эрдэмтэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн [[Жеймс Клерк Максвелл]] (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзонгийн тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна. Оросын эрдэмтэн [[Александр Попов (физикч)|Александр Степанович Попов]] (1859-1905), италийн эрдэмтэн [[Гульелмо Маркони]] (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анх [[радио]] зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.
 
1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ.
Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчимыг боловсруулжээ. Телевизийн цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч телевизийн материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.
 
==Анхны телевиз==