Алекс Фергюсон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Сэр '''Алекса́ндр Че́пмен Фе́ргюсон''' (англи. Sir Alexander Chapman Ferguson; 1941 оны 12 дугаар сарын 31-нд Шотландын Глазгоу хотын Гован дүүрэгт төрсөн), түүнийг '''А́лекс Фе́ргюсон''' гэх нэрээр олон нийт илүү мэддэг. Шотландын хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн дасгалжуулагч юм. ..."
(Өөрчлөлт алга)

02:57, 2 Арванхоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Сэр Алекса́ндр Че́пмен Фе́ргюсон (англи. Sir Alexander Chapman Ferguson; 1941 оны 12 дугаар сарын 31-нд Шотландын Глазгоу хотын Гован дүүрэгт төрсөн), түүнийг А́лекс Фе́ргюсон гэх нэрээр олон нийт илүү мэддэг. Шотландын хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.

Сэр Алекс Фергюсон

1986-2013 онд английн хөлбөмөгийн «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагч байсан. Британий болон дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.

Фергюсон Шотландын «Ист Стерлингшир», «Сент-Миррен» клубын дасгалжулагч байсан, дараа нь «Абердин» багийг дасгалжулж өндөр амжилтанд хүрсэн. Тэрээр хэсэг хугацаанд Шотландын Үндэсний шигшээ багийг Жок Стейныг нас барсаны дараа дасгалжуулж байгаад 1986 оны 11 дүгээр сард «Манчестер Юнайтед» багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна.

Фергюсон "Манчестер Юнайтед"-ыг 26 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд Премьер лигт 13, Аваргуудын лигт 2 ялалт байгуулснаар дээд амжилт тогтоосон юм. Фергюсоны удирдлага дор Юнайтед 100 жилийн түүхээсээ илүү олон цом хүртсэн байна.

1999 онд Их Британий хатан хаан II Элизабет Фергюсоныг "Загалимайтан" цолоор шагнасан. 2002 онд түүнийг Английн хөлбөмбөгийн алдрын танхимд бүртгэсэн. Мөн тэрээр Абердин хөлбөмбөгийн клубын ахлах дасгалжуулагчаар амжилттай ажилласан тул Абердин хотын Хүндэт иргэн болжээ.

Бага идэр нас

Усан онгоцны үйлдвэрлэгчийн туслах Александр Битон Фергюсон, түүний эхнэр Элизабет Фергюсон (хэрди төрсөн) нарын гэр бүлд ууган хүү болж төрсөн. Алекс Фергюсон 1941 оны 12 дугаар сарын 31-нд Гован дүүргийн Шилдхолл замд байрлах эмээгийнхээ гэрт төрсөн бөгөөд "Гован Роуд 667 тоот" (одоо устгагдсан) байранд өссөн бөгөөд эцэг эх, дүү Мартинтайгаа хамт амьдардаг байжээ.

Фергюсон анх сонирхогчийн "Квинс Парк" багт 31 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулсан боловч түүнийг клубын үндсэн бүрэлдэхүүнд тогтмол оруулдаггүй байсан тул 1960 онд Сент-Жонстон баг руу шилжихээр шийджээ. Тэрээр шинэ клубтээ тогтмол гоол оруулсаар байсан ч үндсэн тоглогч болгохгүй байсан тул өөр клубт шилжихийг байнга шаарддаг байжээ. Тэр ч байтугай Канад руу цагаачлах тухай ч бодож байжээ. Харин Сент-Жонстон багт Фергюсоныг орлох довтлогч байхгүй байсан тул Алекс Рейнжерстэй хийсэн тоглолтонд орж хет-трик хийж, багтаа ялалт авчирсан байна. Дараа зун (1964) тэрээр Данфермлайн Атлетик руу нүүж, Фергюсон мэргэжлийн хөлбөмбөгчин болсон байна.

1970 оны аравдугаар сард Английн “Ноттинхэм Форест” Фергюсоныг авахыг хүссэн ч эхнэр нь Шотландаас Англи руу нүүхийг хүсээгүй тул тэр нүүгээгүй байна. Үүний оронд Фергюсон Фолкирк клубт шилжиж хэсэг хугацаанд тоглогч-дасгалжуулагчаар ажилласан ба Жон Прентисе клубт ирж Фергюсон дасгалжуулагчийн үүргээ хүлээлгэж өгчээ. Дараа нь тэрээр Эйр Юнайтед руу шилжиж, 1974 онд хөлбөмбөгийн карьераа дуусгасан байна.

Дасгалжуулагч

1974 оны зургадугаар сард 32 настай Фергюсон "Ист Стирлингшир" багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Түүнд долоо хоногт 40 фунт стерлингийн цалинтай цагийн ажил санал болгосон байдаг. Фергюсоныг клубт ирэх үед багт нэг ч хаалгач байгаагүй. Фергюсон тэр даруй багтаа сахилга бат тогтоож эхэлсэн. Тухайлбал, тус багийн довтлогч Бобби Маккалли “Өмнө нь хэнээс ч айж байгаагүй, харин Фергюсон анхнаасаа л аймшигтай золиг байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тоглогчид Фергюсоны тактикийн шийдвэрийнх нь төлөө хүндэтгэж, багийн тоглолт мэдэгдэхүйц сайжирсан байна.

4 сарын дараа Фергюсон 1974-1978 онд Сент Миррен багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд энэ хугацаанд баг нь Шотландын хөлбөмбөгийн лигийн 2-р дивизионы доод хэсгээс 1977 онд нэгдүгээр дивизионд аварга болох хүртлээ тоглот бүрд дунджаар 1000 орчим үзэгчтэй байжээ. Фергюсон энэ багийн тоглогчдын авьяасыг нээж амжилт олсон байна.

Манчестер Юнайтед

Алекс Фергюсон 1986 оны арваннэгдүгээр сарын 6-нд Манчестер Юнайтедын дасгалжуулагчаар томилогдов. Тэрээр багт ирсэнийхээ дараа Норман Уайтсайд, Пол Мак Грат, Брайан Робсон зэрэг хэд хэдэн шилдэг тоглогчид архинд хэт донтсон, тоглогчдын бие бялдрын түвшинд "сэтгэл дундуур" байсанд санаа их зовж байв. Түүний клуб дэх хамгийн чухал зүйл бол сахилга бат байв. Фергюсон клубт ирэх үед Юнайтед лигтээ 21-д (доороос 2-т) байсан бол улирлын төгсгөлд Юнайтед 11-д бичигдэж байв.