Театр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
'''Театр''' (Грек хэлээр:- θέατρον - гол утга нь - үзвэрийн газар, - үзвэр, θεάομαι - би харж байна, үзэж байна) бол уран зохиол, хөгжим, бүжиг дэглэлт, дуу, дүрслэх урлаг ба бусад төрөл бүрийн урлагийн нийлбэр болох өөрийн гэсэн онцлогийг агуулсан үзмэрийн урлаг юм. Амьдралын бодит байдал, зөрчилдөөн, дүр төрхийг тусгах, түүнчлэн тэдгээрийн тайлбар, үнэлгээ, тодорхой санааг батлах нь драмын үйлдлээр явагддаг бөгөөд гол дамжулагч үүрэг гүйцэтгэгч нь жүжигчин юм.
 
«'''Театр'''» хэмээх ойлголт дотор төрөл бүрийн хэлбэр, шинж агуулдагагуулагддаг: драмын театр, дуурийн театр, балет буюу бүжгинбүжгэн жүжгийн театр, хүүхэлдэйн театр, пантомимын театр, г.м.
[[Файл:Roman Theatre in Orange 2008.jpg|thumb|342x342px|Францын эртний театр]]
Бүх цаг үед театр нь хамтын уран бүтээл байж ирсэн; орчин үеийн театрт жүжигчид, найруулагч (удирдагч, бүжиг дэглээч) -ээсаас гадна тайзны зураач, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, түүнчлэн хувцасны дизайнер, нүүр будагч, оёдолчин, тайзны болон гэрэлтүүлгийн ажилчид зэрэг байдаг байна.
 
Театрын хөгжил нь нийгмийн хөгжил, бүхэлдээ нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой байж ирсэн. - түүнийТүүний оргил үе буюу уналт, театрт урлагийн тодорхой чиг хандлага давамгайлж байсан, улс орны оюун санааны амьдралд гүйцэтгэх үүрэг зэрэгтэй холбоотой байдаг ажээ.
 
== Монголын театр ==
Мөр 14:
Монгол улсын олон аймаг хотуудад мэргэжлийн театр үүсэн бий болж өнөөг хүртэл үзэгч түмэндээ үйлчилж байдаг бөгөөд сонгодог хөгжим, дуу бүжиг, ардын болон орчин үеийн дуу бүжгийн урлагийг мэргэжлийн түвшинд хүртэл нь өсгөн бойжуулж хүүхэд залуучуудад зориулагдсан урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулж тусгай бие даасан мэргэжлийн урлагийн байгууллага болтол нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэж оролцож байсан түүхтэй. Үүний бодит баримт Дорнод, Ховд, Увс, Сэлэнгэ, Дундговь, Баян-Өлгийн театрууд, Улсын цирк, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, УДБЭТеатр зэрэг болно.
 
'''Монгол Улсын Драмын Эрдмийн театр''' 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчилан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвот, Герман улсын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Л.Толстой Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Б.Цогнэмэх зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.
 
[[Ангилал:Театр| ]]