Богд хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 28:
==Амьдрал==
[[Зураг:BogdKhan.jpg|thumb|110px|right|Залуу богд хаан]]
Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Живзундамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. Тэрбээр багаасаа шашны эрдэм ухаанд суралцахын хамт монгол хэл заалгаж, монгол амьдрал, ахуй соёлд ээнэгшин дасаж, монгол ухамсар сэтгэлгээтэй болсон.
 
Богд Живзундамба хутагт XIX, XX зууны зааг үеэс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа талбих болсон бөгөөд 1900 онд Да лам Бадамдорж нарыг Петербургт илгээж, 1905 онд Хүрээнээ ирсэн Далай ламтай уулзахдаа Монгол, Төвөд хоёр хүчээ нэгтгэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх санаа сэдэл гаргаж байсан мэдээ байдаг.
 
1911 оны намраас Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хүмүүс Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай Богд гэгээнтэй зөвлөн хэлэлцэж, улмаар түүний удирдлага заавраар тусгаар тогтнолын тэмцлийг эрчимжүүлэн, Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газарыг байгуулж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэв. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хааны ширээнээ залж, тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан.    Богд хааны засгийн газар Ар, Өвөр монгол, Баргыг нэгтгэсэн нэгдсэн Монгол Улс байгуулахыг зорьж, 1912 онд Ховд хотыг манж, хятад цэргээс чөлөөлж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайныг явуулж байв. Үүний зэрэгцээгээр улс орныхоо улс төр, нийгэм эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг явуулж байв. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг цуцалж, автономит эрхтэй болгосон юм.
 
1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 [[Барон Унгерн фон Штернберг]]ийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. Хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ. Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Живзундамба Хутагтийн хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь [[Далай лам]]залбирлынхаа явцад Живзундамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Живзундамба Хутагтыг Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.
 
1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ.
Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.
 
Ардын түр засгийн газар 1921 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэл Хүрээнд ирж, Богд хаанд мандал өргөжээ. Богд хааны зарлигаар 7 дугаар сарын 10-нд засгийн эрхийг Ардын түр засгийн газарт тайван замаар шилжүүлж, Богд гэгээнийг хэмжээт эрхт хаанаар өргөмжилжээ. Ардын засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 1-нд Богд хаантай “Тангарагийн гэрээ” байгуулав. Энэ гэрээгээр Богд хаан улс төрийн хэрэгт оролцохгүй харин шашны бүх хэргийг удирдах болсон.   
 
Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд жанч халсан. Ардын засгийн газрын шийдвэрээр Богд хаан таалал төгссөн тухайд яам, албан газрууд гурав хоногийн гашуудал зарлаж, улс орон даяар 21 хоног бэлбэсрэх ёсыг гүйцэтгэж, хааны тамга, өргөмжлөлийг Засгийн газарт шилжүүлжээ.
 
[[Зураг:Sharav dondogdulam.jpg|thumb|180px|Богд хааны эхнэр Шаравын [[Дондогдулам]] ]]