Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 59.153.114.104 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 25:
|date of death=1634
|}}
'''Лигдэн Хутагт Хаан''' ([[1588 он|1588]]–[[1634 он|1634]]) нь [[1604 он|1604]]-[[1634 он|1634]] оны үедхооронд [[Боржигин]]Чингис овогтны байгуулсан [[Их Монгол улсхаан|ИхЭзэн МонголЧингис Улсыгхааны]] захирч байсанудмын сүүлчийн их хаан юм. [[ХаанХиад Боржигин]] бөгөөд Эзэн Чингис хааны удам юмовогтон.
 
== Нэр, цол ==
Лигдэн хутагт хааны нэрийг түүх бичлэгт '''Лигдэн, Линдан''' гэж хоёр өөр байдлаар бичсэн байдаг. Лигдэн хааны нэрийг [[төвөд хэл]]ээр '''Лиг-дан''' гэж бичсэн нь, [[Монгол хэл|монгол хэлээр]] '''сайтар төгөлдөр''' гэсэн утгатай. Мин улсын түүхэн судар шастирт '''Линь дан''' (林丹, lin dan) хэмээх ойролцоо дуудлагат ханзаар бичдэг.
 
Лигдэн нь Хаан сууринд заларч байхдаа '''''Линдан Хутагт Суут Чингис Таймин Сэцэн Зүгүүдийг Тийн Бөгөөд Ялгуугч Бала Чакраварти Дай Тайсун Тэнгэрийн Тэнгэр Дэлхий Дахины Хурмаст Алтан Хүрдэнийг Орчуулагч Номын Хаан'''''<ref>Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар Тууж Оршивой. УБ., 2006, т.72. ISBN 99929-9-196-8</ref> гэсэн асар урт цол гуншин хэрэглэж байсныг [[Их Шар Тууж]]ид тэмдэглэн үлдээжээ. Дээрх урт цолыг товчлохдоо '''Дөчин түмэн Монгол улсын эзэн Баатар Чингис хаан''' гэж зарлан тунхаглаж байсан нь [[Хожуу Алтан улс|хожуу Алтан улсын]] [[Нурхач|Нурхач хаанд]] явуулсан захидалд баримт болон үлджээ.
 
Мөн [[Лувсанданзан|Лувсанданзаны]] бичсэн [[Алтан товч]]ид Лигдэн хааны нэрийдсэн цолыг "...'''С''уутСуут Чингис Таймин Сэцэн, зүгүүдийн тийн бөгөөд ялгуугч, Тайсун тэнгэрийн тэнгэр, дэлхий дахины хурмаст, Алтан хүрдийг орчуулагч номун хаан''''' ''хэмээх болж, сайн зарлиг номуудыг монголчлон орчуулж маш ихэд дэлгэруулсэн ажгуу..."''<ref>"Эртний Хаадын Үндэслэсэн Төр Ёсны Зохиолыг Товчлон Хураасан Алтан Товч Хэмээх Оршвой". Монгол бичгээс хөрвүүлж, оршил, зүүлт тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ., 2006. т.274 ISBN 99929-9-189-5 </ref> гэж тэмдэглэжээ.
 
== Улс төрийн үйл ажиллагаа ==
 
=== Эхэн үе ===
Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн [[Цахар]] түмний найман отогхошуу л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед [[Манж]]ийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж [[Умард Алтан улс]]ын хаан [[Нурхачи]] говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй. 1625, 1626 онд өвөр Халхын Баяагуд аймгийн ноён Энхэ Дара таван отгийн Халхын элчийг томилон Нурхачи баатрын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1628 онд Нурхачи баатрын ахмад хөвгүүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймгийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймгууд Хорчинд элч зарж цэргийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатар, хөвгүүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэргийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатрын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаанаас тусламж хүссэнд Онгудай баатар, Уба тайж нар Нурхачи баатрын цэргийг дайлж, хиа Буянтыг алсан байна.
 
Зөрчидийн Нурхачи баатар монгол аймгуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатар Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймгуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдлаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатар хүлцэнгүй хандаж, “ураг болъё” гэх зэргээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отгийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.