Говь-Алтай аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 83:
 
== Алдартнууд ==
Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч [[Марзан Шарав‎|Балдуугийн Шарав]], Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Пунцагийн Жасрай болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, В.Ванчинжавын Шарав, төрийн хошой шагналт нэрт зохиолч [[Чадраабалын Лодойдамба]], Зохиолч судлаач [[Лодонгийн Түдэв]], Соёлын Гавьяат Зүтгэлтэн, улс төрийн нэрт зүтгэлтэн, ахмад дипломатч, доктор профессор Чоёгийн Даваадаш, Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Дагшинжавын Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, генерал Ж.Авхиа, Монгол Улсын гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, Монгол Улсын Ардын эмч Жамбал, Монгол Улсын гавьяат эмч, академич, доктор, профессор Бямбажавын Рагчаа, гавъяат эмч Машбалжирийн Ганбаатар, Гавъяат эмч Бундангийн Болдсайхан, Монгол Улсын гавьяат багш, академич, төрийн шагналт доктор професор Дарийн Содномдорж, Монгол Улсын Хуулийн салбарын алтан үеийнхэний нэг гавъяат хуульч Буяндэлгэрийн Санжмятав, Монгол Улсад худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчдын нэг [[Дан-Аажавын Пунцаг]] Монгол Улсын гавьяат жүжигчин Ундармаа нар энэ нутгийн бахархал мөн.
 
==Сонирхолтой баримтууд==
* Говь-Алтай аймгийн Шарга сум нь монголын хамгийн олон генерал төрсөн нутгаар тодорсон юм.
*Говь-Алтай аймгаас нийт 20 генералууд төржээ: Ж.Авхиа, Жадамбаа, Баасанхүү, Ч.Баатар, Н.Жалбажав, Я.Чойжамц ..,нар.
* Шарга сумын нутгаас Чингай балгасыг олжээ