Иоханнес Брамс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Уран бүтээл: төгөлдөр хуурын 2,
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 23:
1847 онд 14 настай байхдаа Брамс хувийн сургууль төгссөний дараагаар анх удаа гоцлол төгөлдөр хуурчийн гоцлол концерт тоглосон байна. 1853 онд тэрээр унгарын хийлч Э.Ременьитэй хамтран аялан тоглолт хийхээр замд гарав. Ханноверт явж байхдаа тэд унгарын нэгэн алдартай хийлч, еврей гаралтай Йозеф Иоахимтой (22 настай байв) танилцжээ. Тэрээр Брамсын тоглолтыг сонсоод залуу уран бүтээлчийн авъяас, гал цогийг мэдэрч, гайхширсан гэдэг.
 
[[1853]] онд [[Роберт Шуман|Шумантай]] танилцсан нь түүний амьдрал, уран бүтээлд үндсэн эргэлт болжээ. И. Брамсын уран бүтээлийн тухай Шуман "Шинэ зам" нэртэй [[өгүүлэл]] бичсэн нь түүний нэрийг хилийн чанад хүртэл өргөмжилжээ. Энэ үед И.Брамс төгөлдөр хуурын [[сонат]], [[цоглог аялгуу]], [[цөөхүүл хөгжмийн аяз]] болон бусад олон зохиолоороо ар араас нь цувуулан гаргаж байлаа. Удалгүй уран бүтээлээрээ ард олныхоо анхаарлыг татаж [[1870]]-аад оны дунд үеэс хөгжмийн нэрт зохиолч болтлоо өсчээ. Европын хөгжмийн томоохон төв болж байсан [[Вена|Венад]] өнгөрүүлсэн жилүүд түүний амьдралд онцгой ач холбогдолтой байв. Венад түүний бичсэн анхны [[Симфони|симфонийг]] "[[Людвиг ван Бетховен|БетховенийБетховены]] 10 дахь симфони" гэж нэрлэж байсан түүхтэй. Олон жилийн уран бүтээл, их хөдөлмөрийг нь үнэлж, И.Брамсыг [[Берлиний Урлагийн Академи|Берлиний Урлагийн Академийн гишүүн]], Хамбург хотын хүндэт иргэнээр сонгож, [[Кембрижийн их сургууль|Кембрижийн их сургуулийн]] хөгжмийн докторын зэрэг хүртээсэн байна.
 
Тухайн цагийн дэвшилт тэргүүний үзэл санаа, хөдөлгөөнөөс тасарч байсан зэрэг амьдралын ээдрээ зөрчил бий боловч ардын болон реалист сонгодог урлагийн өв уламжлалыг хадгалах, хамгаалах үйлсэд түүний оруулсан хувь нэмэр их юм. Тэрээр “[[Вольфганг Амадей Моцарт|Моцартын]] адил гоё сайхан бичиж чадахгүй ч ядахдаа түүн шиг цэвэр бичихийг оролдоцгооё” хэмээн уриалж С.Бах, В.Моцарт, Л.Бетховен зэрэг хөгжмийн сонгодог зохиолчдын уламжлал, ардын дуу хөгжмийн баялаг санд тулгуурлан өөрийн бүтээлээ туурвиж байв.