6 сарын 8: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
/ * Энэ өдөр төрөгсөд * /
Мөр 2:
'''6 сарын 8''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 159 дахь ([[өндөр жил]] бол 160 дэх) өдөр юм. Мөн он дуустал 206 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
 
*218 - Антиохын дайн: Сирийн легионуудын дэмжлэгтэй Элагабалус (хожмын Антонинус) Макринус хааныг хаан ширээнээс нь түлхэн унагав.
* 1972 - "Дайны аймшиг" буюу “The Terror of War” зураг дарагдсан өдөр. 1973 онд Пулитцерийн шагналыг Халуун цэгт авсан гэрэл зураг /Spot News Photography/ төрөлд шилдэгээр шалгарч байсан.
*452 - Атллигаар удирдуулсан Хүн гүрэн Италийг булаан эзлэв. Хүн гүрний цэргүүд Ромын хойд хэсгийн ихэнх хотуудыг сүйдлэжээ.
* 1975 - ЗСБНХУ Сугар гарагт газардахаар Venera 9 хөлгийг хөөргөжээ.
*1042 - Английн хаан ширээнд Төвшитгөгч Эдуард суув. Тэрбээр Уессексийн угсааны сүүлийн эзэн хаан болсон юм.
*1663 - Амесиалын тулаанд Португалийн арми ялалт байгуулав. Ингэснээр Португалчууд Испаниас тусгаар тогтножээ.
*1783 - Исландын Лаки галт уул есөн сарын турш оргилж 9000 хүн амиа алджээ. Үүнээс үүдэн долоон жил үргэлжилсэн их өлсгөлөн эхэлсэн юм.
*1789 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Мэдисон АНУ-ын Үндсэн хуульд оруулах 12 нэмэлт өөрчлөлтийг Конгрессын танхимд танилцуулжээ.
*1794 - Францын хувьсгалын голлох дүрүүдийн нэг Максимильен Робеспьер шинэ шүтлэг болох "Дээд оршихуйн шүтлэг"-ийг танилцуулж, Франц даяар наадам зохион байгуулав.
*1861 - Америкийн иргэний дайн: Теннеси муж Холбооны бүрэлдэхүүнээс гарчээ.
*1862 - Америкийн иргэний дайн: Стонуолл Жексоноор удирдуулсан Эх газрын арми Умард Виржинийн армид нэмэлт хүчээр очиж, Холбоотны цэргүүдийн дайралтаас аварчээ.
*1867 - Австри-Унгарын гэрээний дараа Унгарын хаан ширээнд Австрийн угсаа залгамжлах хунтайж I Франц Йосеф суужээ.
*1887 - Америкийн зохион бүтээгч Херман Холлеритийн бүтээсэн цоолбор хуудас тоологч төхөөрөмжид патент олгов.
*[[1906]] - АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт Эртний дурсгалт зүйлийн тухай хуульд гарын үсэг зурав. Ингэснээр түүх, соёлын үнэ цэнтэй дурсгалт зүйл бүхий газарт газар эзэмших, олгох эрхийг хязгаарлажээ.
*[[1912]] - Герман гаралтай Америкийн иргэн Карл Леммле киноны алдарт Юниверсаль студийг үүсгэн байгуулав.
*1928 - Бүгд найрамдах Хятад улсын Гоминданы цэргүүд Бээжин хотыг эзлэв. Тэд нийслэлийн нэрийг "Умардын нийслэл" гэж нэрийдхээр болжээ.
*1929 - Их Британийн Хөдөлмөрийн сайдад Маргарет Бондфильдийг томилов. Ингэснээр тус улсын түүхэнд сайдын суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
*1940 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Альфабет ажиллагаа: Холбоотны арми Нарвикаас цэргүүдээ эгүүлэн татаж эхлэв. Ингэснээр Норвегийн цэргийн ажиллагаа дуусах үндэс тавигджээ.
*1941 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Холбоотны цэргүүд Сири-Ливаныг чөлөөлөх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
*1942 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Японы эзэн хааны шумбагч онгоцнууд Австралийн Сидней, Ньюкасл хотуудыг бөмбөгдөж эхэлжээ.
*1949 - АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нэр нөлөө бүхий дараах хүмүүсийг Америкийн Коммунист намын гишүүн гэдгийг нийтэд зарлав. Алдарт зохиолч Элен Келлер, яруу найрагч Дороти Паркер,
дуучин, жүжигчин Дэнни Кей, Фредрик Марч, Жон Гарфильд, Пол Муни, Эдуард Г.Робинсон нар коммунист намын гишүүн гэдэг нь нийтэд ил болжээ.
** Нэрт зохиолч Жорж Оруэллийн алдарт "1984" зохиол хэвлэгджээ.
*1953 - АНУ-ын Дээд шүүх Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг ресторанууд хар арьст хүмүүст үйлчлэхээс татгалзахгүй байх шийдвэр гаргав.
*1966 - АНУ-ын хөлбөмбөгийн Үндэсний болон Америкийн лигүүд нэгдэж Үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) албан ёсоор байгуулагджээ.
*1968 - Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амь насанд халдсан Жеймс Өрл Рейг Английн Хийтроу нисэх буудлаас баривчилжээ.
*1982 - Фолклендийн дайн: Аргентин улсын Нисэх хүчний дайралтаар Британийн 56 алба хаагч амь үрэгдэв.
*1984 - Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөв.
*1987 - Шинэ Зеландын засаг захиргаа цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн дэлхий дахинд тунхаглав.
*1992 - Бразилын Рио де Жанейро хотноо болсон Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий даяар Олон улсын далайн өдрийг тэмдэглэхээр болжээ.
*2001 - Японы Осака мужийн нэгэн бага сургуульд Такүма Маморү гэгч гал тогооны хутгатай халдлага үйлдэж найман хүүхэд амь үрэгдэн, 15 хүүхэд шархаджээ. Түүнийг 2004 онд цаазаар авсан юм.
*2004 - Одон орны нэгэн сонирхолтой үйл явдал тохиов. 150 гаруй жилд ердөө ганц удаа болдог Сугар гарагийн шилжилт болжээ. Сугар гараг нартай уулздаг энэ үйл явдал хамгийн сүүлд 1882 онд тохиож байв.
*2008 - Украины нүүрсний уурхай нурж 37 уурхайчин сураггүй болов.
*2009 - Умард Солонгосын шүүхээр АНУ-ын харьяат хоёр сэтгүүлчийг шүүж, хууль бусаар эх оронд нэвтэрсэн гэж үзэн 12 жил хөдөлмөрийн лагерьт хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноов.
*2014 - Пакистин улсын Карачи мужийн нисэх буудалд зэвсэгт босогчид халдаж 28 хүн амь үрэгджээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==