Китано Такэши: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:TakesiKitano.jpg|thumb|180px|Китано [[2000]] оны [[Каннын кино наадам]]д оролцож байхдаа.]]
'''Китано Такэши''' ({{lang-jp|北野 武}}, ''[[1947]] оны [[1 сарын 18|нэгдүгээр сарын 18-нд]] Японы [[Токио]] хотын [[Адачи]] дүүрэгт төрсөн'') — [[Япон]]ы [[кино]] [[найруулагч]], [[жүжигчин]], кино зохиолч, яруу найрагч, телевизийн хөтлөгч юм.
[[Файл:Talk of Kitano speaks at an international symposium.jpg|thumb|Такэши Китано]]
 
== Намтар ==
Такеши Китано нь 1947 онд Токиогийн онцгой дүүргийн нэг Адачи дүүрэгт төрсөн. Будагчин мэргэжилтэй Кикузиро Китано (хагас солонгос гаралтай) болон түүний эхнэр Саки нарын гэр бүлд дөрөв дэх хүү (хоёр дахь нь нялх байхдаа нас барсан) болж төржээ. Хулсан нахиа гэх нэрийг (япон 竹, "такэ") амьдралын ямар ч бэрхшээлийг даван туулж чадна гэж эцэг эх нь түүнд "Такеши" нэрийг өгсөн. Түүний эмэг эх Такеши хүүг өсгөн хүмүүжүүлжээ.
 
1965 онд ахлах сургуулиа төгсөөд ээжийнхээ зөвлөснөөр залуу Такеши Японы алдартай Мэйжи их сургуулийн инженерийн (механикийн инженер) факультетэд элсэн орж, элсэлтийн шалгалтаа амжилттай өгчээ. Гэсэн хэдий ч Такеши хоёр дахь жилдээ тусдаа гарч бие дааж их сургуулийн хичээлээ орхисон байна.
 
Тэрээр 60-аад оны сүүлч үеэр өрнөсөн оюутны хөдөлгөөнд оролцож байсан хэдий ч улс төр төдийлөн сонирхохгүй жаз хөгжимд дуртай болжээ.
 
Чинээлэг найзтайгаа хамт амьдарч, мөнгөний гачигдалгүй байсан Китано туршилтаа үргэлжлүүлж, ажлаа байнга сольж байв. "Жаз" бааранд зөөгч хийхээс гадна чихрийн дэлгүүрийн худалдагч, гудамжны худалдагч, ачаа ачих ажилчин, шөнийн цэнгээний газрын зөөгч гэх мэт өөр өөр ажлыг туршиж үзсэн. "Ханеда" нисэх онгоцны буудалд ачигчаар ажиллаж байхдаа түүний "хамтран зүтгэгч" нь хожим Японы орчин үеийн уран зохиолын сонгодог зохиолч болсон '''Кэнзи Накагами''' байв.
 
== Амжилтууд: ==
 
* Китано шүлэг, кино зохиолтой 50 гаруй ном бичсэн.
* Китано олон жил телевизийн алдартай хөтлөгч байсан.
* 2004 онд түүнд Мэйжийн Их сургууль олон жилийн өмнө хасагдсан ч бакалаврын зэрэг олгосон байна.
* Китано одоо Токиогийн Их сургуульд урлагийн хичээл заадаг байна.
 
==Эшлэл==