Зүүн Герман: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 71:
}}
 
'''Зүүн Герман''' буюу албан ёсоор '''Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс''' ({{lang-de|Deutsche Demokratische Republik, DDR}}) буюу '''Зүүн Герман''' нь 1949 оны 10 дугаар сарын 7-ноос 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хооронд [[Төв Европ]]т оршиж байсан [[нэг намын тогтолцоо]] бүхий [[Коммунизм|коммунист]] дэглэмтэй улс байсан юм.
 
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа одоогийн Герман улс нь дайнд ялсан холбоотнууд болох [[Зөвлөлт Холбоот Улс]], [[Америкийн Нэгдсэн Улс]], [[Их Британи]], [[Франц]]ын хяналтын бүсүүдэд хуваагдсан байлаа.
 
1949 оны 10 сарын 7-нд ЗХУ-ын хяналтад байсан хэсэг нь коммунист дэглэмтэй, тусгаар улс болжээ. БНАГУ нь социалист орнуудын гол гишүүн орны нэг байсан бөгөөд Варшавын гэрээний орнуудын байгуулагын гишүүн байжээ. 1990 онд Берлины хана нурж Герман улс нэгдэх хүртэл оршиж байсан улс юм.
 
1972 онд БНАГУ, ХБНГУ бие биенээ хүлээн зөвшөөрсний дараа барууны улс орнууд БНАГУ-ыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд 1973 онд ХБНГУ хоёулаа НҮБ-д элссэн байна.
 
== БНАГУ байгуулагдсан үе: ==
1949 оны 5 дугаар сарын 23-нд батлагдсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд Зөвлөлтөд мэдэлд байсан бүсийн хэсэг Германы газар нутгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 1949 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Германы Ардын их хурлын төлөөлөгчдийн сонгууль болж, 1949 оны 5-р сарын 30-нд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Үндсэн хуулийг баталж, Зөвлөлтийн мэдэлд байсан таван газрын бүс нутаг хүлээн зөвшөөрөв. Батлагдсан Үндсэн хуулийн дагуу Зүүн Германы Төрийн Танхим, Зүүн Германы Ардын Танхим, Зүүн Германы Засгийн газар байгуулагдаж, Зүүн Германы Ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдаж, 12 дугаар сарын 8-нд Ардын түр танхим тус тус хууль баталжээ. "Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүхийн Дээд Шүүх ба Дээд Прокурорын Газрыг байгуулах тухай"-г үндэслэн Зүүн Германы Шүүхийн Дээд Шүүх, Зүүн Германы Дээд Прокурорын газар байгуулсан. Ийнхүү Зүүн Германы газар нутгийн улс төрийн нэгдэл албан ёсоор бий болжээ.
 
1953 оны 6 дугаар сарын 16-нд Зүүн Берлиний төвд жагсагчдын олон цугларалт эхэлж маргааш нь бүх нийтийн ажил хаялт болсон байна. Үймээн самуун Зүүн Германыг бүхэлд нь хамарчээ. Жагсагчид Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байв. Улсын аюулгүй байдлын яам, Германы Социалист нэгдсэн намын дүүргийн хороод зэрэг олон нийтийн 250 барилгыг бүсэлж, дайран оржээ. Үд дундын орчимд Зөвлөлтийн цэргүүд жагсагчдын эсрэг гарч ирэсэн. Үймээн самууныг дарахад нийтдээ зөвлөлтийн 16 дивиз оролцсоноос гурван дивиз 600 танктай Берлинд байв. 1956 онд Үндэсний Ардын арми, Усан Цэргийг байгуулж, БНАГУ-ын зэвсэгт хүчин, мөн Вилли Штоф тэргүүтэй Үндэсний Батлан ​​хамгаалах яамыг байгуулж, Карл Марон Дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.
 
1968, 1974 онуудад Үндсэн хуулиа баталсан байна.
 
== Хүн ам ==
1950 онд БНАГУ-ын хүн ам 18 сая 388 мянга байсан бол, 1960 онд 17 сая 188 мянга, 1970 онд 17 сая 68 мянга, 1980 онд 16 сая 739 мянга, 1989 онд 16 сая 433 мянга болж тогтмол буурч байжээ.
 
== Улс төрийн намууд: ==
 
* Германы нэгдсэн социалист нам (ГНСН) — коммунист нам, 1950—1990 онд удирдах нам. 1969-1990 онд Үндсэн хуулиар тэргүүлэх байр суурийг баталгаажулсан.
* Германы Христиан-ардчилсан холбоо нам (ГХАХН) — консерватив нам
* Германы Либерал-Ардчилсан нам (ГЛАН) — либерал нам
* Германы Үндэсний Ардчилсан нам (ГҮАН) — либерал нам
* Германы Тариачны Ардчилсан нам (ГТАН) — хөдөө аж ахуйн консерватив нам
 
== Цахим холбоос ==