Догсомын Бодоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 22:
|website = []
}}
'''Догсомын Бодоо''' (1885 - 1922) нь [[Монгол улс]]ын дөрөв дэх [[Монгол Улсын Ерөнхий Сайд|ерөнхий сайд]], Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, [[Ардын хувьсгал]]ын [[анхны долоо]]гийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8 дугаар сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэнхэргээр цаазаар авахуулсан. Umsanjee8байна.31nd bolsn um bainshu hoe
 
== Бага залуу нас ==
 
Догсомын Бодоо нь 1885 онд [[Мандшир хутагт]]ын шавь Дэндэвийн отогт (одоогийн [[Төв аймаг|Төв аймгийн]] [[Сэргэлэн сум (Төв)|Сэргэлэн сум]]) 1885 онд төржээ. [[Их Хүрээ]]н дэх [[Монгол хэл]] [[Монгол бичиг|бичгийн]] сургуульд суралцаж, [[Шавийн яам]]анд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулынКонсулын газрын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байжээ.
 
[[Харбин|Харбин]]ы ''[[Монголын сонин бичиг]]'' [[сонин]]ы Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан ''[[Шинэ толь хэмээх бичиг]]'', ''[[Нийслэл Хүрээний сонин бичиг]]'' сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, "[[Болд илд, Бо]]" гэсэн уран бүтээлийн нэртэй байжээ. Уран зохиол сонирхон оролдож ''Үзэмжит өгүүлэл'', ''Уянгат шүлэглэл'' зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ.
Мөр 34:
== Ардын намыг үүсгэн байгуулалцсан нь ==
[[Файл:Mongolian_Revolutionaries.jpg|thumb|right|Үндэсний хувьсгалын анхны зүтгэлтнүүд:Догсомын Бодоо баруунаас 2-т цайвар дээлтэй байна.]]
1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Бодоо нь Консулын дэнжийн нууц бүлгэмийг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Уг бүлгийн цөм нь Бодоогоос гадна түүний орос хэлний орчуулагч байсан [[Хорлоогийн Чойбалсан]], лам [[Дамбын Чагдаржав]] нар байжээ. Улмаар Сангийн яамны түшмэл Жамьян, залуу лам [[Д.Лосол]], Жигмиддорж зэрэг хүмүүс ч нэгдсэн байсан байна. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл [[Солийн Данзан]] Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба уг бүлэгт Цэргийн яамны түшмэл [[Дансранбилэгийн Догсом]], [[Магсаржав хурцын Дугаржав]], тухайн үед хэвлэлийн үйлдвэрийн үсэг өрөгч байсан [[Дамдины Сүхбаатар]], Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс уг бүлэгт багтаж байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, [[Богд хаан]] болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6 дугаар сарын 25-ны хурлаас [[Монгол Ардын Нам]] гэж нэрийдэх болжээ.
 
1920 оны 7 дугаар сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг [[Да лам Пунцагдорж|Да Лам Пунцагдорж]]ийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. Чухам Ардын намын тамгатай бичиг үү, Богдын тамгатай бичиг үү гэдэг дээр нууц бүлгүүдийн тэргүүлэгч нар санал зөрөлджээ. Большевизмын нөлөөнд илүү орсон байсан Бодоо Ардын намын тамга хангалттай гэж үзсэн бол түшмэлүүдийн төлөөлөл болж байсан Зүүн Хүрээний бүлгийн удирдагч Данзан Богдын тамга зайлшгүй чухал гэж үзжээ. Бодоо голдоо [[Соёмбо]] тэмдэг бүхий Монгол ардын намын тамгыг анх сийлсэн гэдэг. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар [[Эрхүү]]д үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ руу буцжээ.
 
1920 оны эцсээр [[Барон Унгерн фон Штернберг]]ийн удирдсан Оросын цагаан армийн [[Азийн девиз]] Монголд орж ирэн 1921 оны 2-р сард [[Хятад]]ын [[гамин]] цэргийг бут цохин Их Хүрээг эзэлсэн байна. Энэ үед Бодоо Барон Унгерний цэрэгт элсэн орж тагнаж, тэдний нэг гол зорилго нь Монголын хүчийг ашиглан Зөвлөлт Оростой тэмцэх явдал гэдгийг олж тогтоон намын нөхдөдөө мэдээлж байжээ.