Ятга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Visual edit
б 103.212.118.97 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 3:
 
== Түүх ==
== Ятга хөгжим нь эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн нэг бөгөөд "товшвор" хөгжмийн зэмсгийн төрөлд хамаарагддаг. Эрт дээр үеэс Монголчууд хааны ордны ёслол хүндлэл, баяр наадам, хурим, төрийн ёслолын зан үйлийн үед, мөн цэрэг гарах буух, анд мордох зэрэгт хөгжим хангинуулдаг байсан мэдээ бий. Энэхүү дуу хөгжмийн уламжлалын талаар эртний сурвалж бичгүүдэд дурдахдаа: "МЭӨ III зууны үед Эртний Хүннү нар оройдоо цуур, ятга хангинуулан дуулж бүждэг" байсан гэдэг мэдээг түүх судлаач, эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар судлан "Монголчуудын эртний өвөг" номдоо дэлгэрэнгүй бичсэн билээ. Түүнчлэн олон улсын шагналт, Зөвлөлтийн хөгжим урлаачдын нийгэмлэгийн орлогч дарга, нэрт урлаач Д. [[В]]. Яровой "Эгшиглэнт хөгжмийн нууц" гэдэг бүтээлдээ хэлэхдээ: "Дэлхий дахинаа анхлан хамгийн болхи бүдүүлэг хийцтэй товшуур, ятга мэтийн хөгжмийн зэмсгүүд үүсээд хожим нь ур хийц шаардсан нумт хөгжмийн зэмсгүүд бий болсон ба эдгээр нь Азиас Европ тиврүү Зүүн Славян, Орос, Болгар, Испанийн газар нутгийг дамжин Араб руу очсон" гэж мэдээлснийг судлаач Д. Дашдорж, С. Цоодол нар" Ардын суу билэгтнүүд" номдоо судлан тэмдэглэн үлдээжээ. ==
 
Хубилай хааны үед 500 гаруй хөгжимчидтэй их найралд ятга хөгжим нь олон төрөл хэлбэрээр хэрэглэгдэж байсан гэх бөгөөд 12 төрлийн ятга хөгжмийг нэр төрөл, хэлбэр дүрсээр нь цохон дурдсан байдаг. Жишээлбэл: Төрийн ятга, Агуу их ятга, Ятга, Ятгалиг, Босоо ятга гэх мэт 1-25 чавхдастай, 1,10-3 метр урттай янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээс гадна, тоглогдох арга барилын хувьд гараар дэнслэн татах, нумаар хөрөөдөх, саваа, хумсаар товшин хөгжимдөх өөр өөрийн онцлог бүхий ятгууд байжээ.