Монголын анхны арми: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1:
'''Монголын анхны арми''' - Хlll зууны Монголд цэрэг, ардын ялгаа бага байжээ. Бололцоотой хүн бүхэн алба хаах үүрэгтэй, жирийн үед сул ард байгаад дайн байлдаан болоход цэрэг болж өөрийн аравт, зуут, мянгатад хамаарна.
== Үүсгэх ==
Энхийн цагт аравт айл нь мал маллан нүүдэллэн амьдарна. Тэдгээр айл нь голчлон садан төрлийн айлаас бүрдэнэ. Харин дайн болоход арван цэрэг гаргах бөгөөд гаргасан бүх цэргийнхээ унах морь, зэвсэг, хэрэгсэлээр бүрэн хангана .Энэ маягаар зуутаравт, мянгат, түмтийн нэгжүүд нь төдий тооны цэрэг гаргана. Ийм нэгжүүд нь өөр өөрсдийн захирагч ноёдод шат дараалан захирагдана.Жишээ нь: зуутын нэг ноён нь арван аравтын даргыг мянганы нэг ноён нь арван зуутын ноёныг түмтийн нэг ноён арван мянганы ноёныг удирдах жишээтэй байна.Ингээд бүх түмтийн ноёдын ерөнхий командлагч буюу их жанжин удирдаж байлдааныг командлана.Нэг хүн, арван хүнийг удирдах энэхүү систем нь тэр үедээ хаа ч байгаагүй нарийн зохион байгуулалт бөгөөд армийн бүх дарга, цэрэг нарт удирдагчид нь юу хүсэж байгааг яг мэдүүлдэг байжээ.Одоогийн дэлхий дахины цэргийн зохион байгуулалт нь энэхүү системийг улам боловсронгуй болгосон хэлбэр гэхэд болно.
 
Дундад зууны үед байсан монголын морьт цэрэг юм. Уугуул морьт цэрэг нь аравтын системээр зохион байгуулагддаг бөгөөд дотроо зэвсэглэлийн байдлаасаа болоод хүнд ба хөнгөн морьт цэрэг болж хуваагддаг байжээ.
Мөр 8:
 
Монгол цэргийн тулалдах чадвар нь төрөхөөс эхлэн сурсан морь унах, нум сум харвах чадвартөай байсан төдийгүй хамт олноороо байлдах нэг нь нөгөөдөө туслах чадвартай байсанд гол нь оршиж байжээ. Монгол цэрэг нь тулалдааны үед хүнд байдалд орсон ч зүрх шантралгүй эцсийн хүчээ шавхан тулалдаж чаддаг байсан шалтгаан нь монгол цэрэг нөхөд нь түүнд тусламж үзүүлнэ гэдэг итгэлтэй байдаг байсан төдийгүй мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг байсантай шууд холбоотой юм.
 
== Бүтэц ==
{{гол|Монголын цэргийн зохион байгуулалт}}