"Хельсинки"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
(Хуудас үүсгэв: "'''Хе́льсинки''' (финланд. Helsinki,<small>)</small> - Финланд улсын хамгийн том хот бөгөөд нийслэл юм. Нийслэл Хельсинки хот нь Вантаа, Эспоо, Кауниаинен зэрэг дагуул хотуудтай хамт нэг сая гаруй хүн амтай нийслэлийг бүрдүүлдэг. 12 коммуныг багтаасан том Хельсинкийн х...")
 
No edit summary
 
Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд Хельсинки хотын өдрийг тэмдэглэдэг байна.
 
2012 онд хотын хүн 603 700 хүн байжээ (Хельсинки хотын хүн ам жилийн дотор 8300 хүнээр өссөн байна).
 
== Түүх ==
Энэ хотыг Оросын цэргүүд дөрвөн удаа эзэлж байсан түүхтэй.- Умард дайны үеэр хоёр удаа, 1713 оны 5, 7-р сард; 1742 оны 8-р сарын 24, 1741-1743 оны Орос-Шведийн дайны үеэр; 1808 оны 2-р сарын 18, 1808-1809 оны Орос-Шведийн дайны үед.
[[Файл:Merihaka in Helsinki, Finland.jpg|thumb|Хельсинки хот]]
1809 онд Фридрихсгамын энх тайвны Гэрээний дагуу Финланд Оросын мэдэлд шилжэв. 1870 онд Финлянд улс Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох үед хотын албан ёсны хэлнүүд нь: Швед хэл - 57%, Финлянд - 25.9%, Орос - 12.1%; Герман (1.8%) болон бусад (3.2%) байжээ.
1809 онд Фридрихсгамын энх тайвны Гэрээний дагуу Финланд Оросын мэдэлд шилжэв. Гурван жилийн дараа, 1812 оны 4-р сарын 12-нд Оросын хаан Александр I тус улсын нийслэлийг зүүн Хельсингфорс руу шилжүүлэв. Үүний дараа цэргийн инженер Йохан Альбрехт Эренстрем тэргүүтэй сэргээн босголтын хороо байгуулжээ. 1816 онд 1809 онд Орост уригдан ирсэн Ревальд, Германы архитектор Карл Людвиг Энгель Их Гүнт улсын нийслэлийн архитектороор томилогдов. Тэр цагаас хойш хотод зохион байгуулалттай барилга байгууламж хурдан баригдаж эхэлсэн.
 
1809 онд Фридрихсгамын энх тайвны Гэрээний дагуу Финланд Оросын мэдэлд шилжэв. Гурван жилийн дараа, 1812 оны 4-р сарын 12-нд Оросын хаан Александр I тус улсын нийслэлийг зүүн Хельсингфорс руу шилжүүлэв. Үүний дараа цэргийн инженер Йохан Альбрехт Эренстрем тэргүүтэй сэргээн босголтын хороо байгуулжээ. Өмнө Реваль /Таллин/ хотыг барихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн 1816 онд 1809 онд Орост уригдан ирсэн Ревальд, Германы архитектор Карл Людвиг Энгель Их Гүнт улсын нийслэлийн архитектороор томилогдов. Тэр цагаас хойш хотод зохион байгуулалттай барилга байгууламж хурдан баригдаж эхэлсэн.
 
1860-аад онд Финландын анхны төмөр зам тус хотыг Рихимаки, Тампере хотуудтай холбосон. Улмаар аж үйлдвэр хурдацтай хөгжиж 1870 онд Хельсинкийг Санкт-Петербургтэй төмөр зам холбосон байна.
 
Финлянд дахь иргэний дайны үеэр тусгаар тогтнолоо зарласны дараа хот Финландын Улаан армийн ангиудад хэсэг хугацаанд эзлэгдсэн байв. Гэсэн хэдий ч Германы цэргүүд Улаан Финүүдийн ар талд газардсаны улмаас хот Финландын парламентын мэдэлд орж, богино хугацаанд "Финландын хаант улс"-ын нийслэл болжээ. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа тусгаар тогтносон Финландын нийслэл болсон.
 
1918 онд Финландын иргэний дайн дууссаны дараа хот эрчимтэй хөгжиж байв. Хот ихээхэн өргөжиж, шинэ орон сууцны хорооллууд нэмэгдсэн байна.
 
1939 оны 11-р сарын 30-нд ЗХУ Хельсинкийг FAB-500, FAB-250, мөн RRAB-2 кассет бөмбөгөөр бөмбөгдөж эхлэв. Гурван удаагийн агаарын дайралтаар 2 мянган барилга эвдэрч, 900 гаруй хүн амь үрэгдэж, 500 гаруй иргэд хүнд шархадсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед нийслэл Хельсинкийг нийт 39 удаа агаараас бөмбөгдсөн.
 
1952 онд тус хотод 15 дахь удаагийн Дэлхий нийтийн Зуны Олимпийн наадмыг энэ хотод зохион байгуулсан.
 
Хотын бүрэлдэхүүнд 315 арал ордог байна.
 
Подробнее: <nowiki>https://e-finland.ru/travel/city/helsinki-stolitsca-finlyandii.html</nowiki>
 
Одоогоор тус хотод Финланд, Швед гэсэн хоёр хэлийг хүлээн зөвшөөрдөг. 2019 онд хүн амын 78.64 хувь нь финлянд, 5.64 хувь нь швед, 2.86 хувь нь орос, 1.71 хувь нь эстон болон 1.67 хувь нь Африкийн Сомали хэлээр ярьдаг байна.
 
== Хотын нэр ==
Финлянд хэлээр хотыг байгуулагдсан цагаасаа (1550) албан ёсоор Хельсинки гэж нэрлэж ирсэн; Швед хэлээр үүнийг албан ёсоор Хельсингфорс гэж нэрлэдэг. Бусад бүх хэлээр Финлянд улс тусгаар тогтнохоос өмнө (1917 оны 12-р сарын 6) "Хельсингфорс" (оросоор - "Хельсингфорс") нэрийг удаан хугацаанд хэрэглэж байсан. Учир нь 19-р зууны эцэс хүртэл хотод Шведүүд дийлэнх олонх байсан боловч 1880 онд хотын хүн ам ердөө 43 мянган хүн байсан. 1809 оноос хойш Оросын эзэнт гүрэн албан ёсоор захирагдаж байсан ч Швед-Финландын язгууртнууд Финландад эрх мэдлээ хадгалж, удаан хугацааны туршид швед хэлийг илүүд үзэж эхэлсэн байна. Шведийн нөлөөг сулруулахын тулд Оросын эрх баригчид Финлянд хэлийг хөгжүүлэхэд түлхэц өгч, хөдөөгийн оршин суугчдын эрчимтэй шилжилт хөдөлгөөн нь хотын хүн ам зүй, хэл шинжлэлийн тэнцвэрийг Финляндчуудын талд болгож өөрчилхөд ихээхэн нөлөөлжээ.
 
== Боловсрол ==
[[Файл:University of Helsinki (36550980381).jpg|thumb|255x255px|Хельсинкийн Их сургууль]]
Хельсинки хотод тус улсын хамгийн том Хельсинкийн их сургууль /38 мянган оюутантай/, түүнчлэн 64,128 оюутан (үүний 38,454 нь тус сургуульд суралцдаг) сурдаг олон тооны дээд боловсролын байгууллагууд байрладаг. Дунд боловсролыг 190 сургууль байгаагаас 22 нь хувийн сургууль ажээ.
[[Файл:Bus Helsinki, line 615, Helsinki central train station.jpg|thumb|Хотын автобус]]
 
== Эдийн засаг ==
Хельсинки хотод Хөрөнгийн бирж 1912 онд байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
 
== Тээвэр ==
Хельсинк хотод олон улсын Хельсинки-Вантаа '''нисэх онгоц'''ны буудал байдаг бөгөөд Финляндын дотоод нислэгийн 90 орчим хувь нь нөөгддөг байна.
 
Хотын '''Метро''' нь 1982 оны 8 дугаар сарын 2-нд нээгдсэн. 2018 оны 10-р сарын эхээр метро нь 25 буудал, нэг шугамыг хоёр салбар болгон хуваасан замтай. Нийт урт нь 35 км, зорчигчдын урсгал жилд 62.9 сая хүн байна.
 
Хельсинки бол Балтийн тэнгис дэх олон улсын зорчигч тээврийн томоохон далайн боомт юм. '''Усан онгоц'''ны компаниуд Tallink Silja, Viking Line, Finnlines, Линда Лайн зэргээр Таллин, Стокгольм, Росток, Любек / Травемунде, Санкт-Петербург хотууд руу жилийн турш тогтмол усан аялал үйлддэг.
 
2013 оны байдлаар Хельсинки нь 13 '''трамвай''' шугамтай (1, 1A, 3B, 3T, 4, 4T, 6, 6T, 7A, 7B, 8, 9, 10). Замуудын нийт урт нь 112 километр юм. Та тасалбарыг тасалбарын автомат машин, зогсоолын тоолуур (2019 оноос хойш), мөн HSL Mobileticket гар утасны програмаас худалдаж авах боломжтой. 2018 оны 2-р сараас эхлэн трамвайны жолооч нар тасалбар борлуулах боломжгүй болсон.
 
Хельсинки хотод трамвай, метроны хамт сайн хөгжсөн '''автобус'''ны үйлчилгээтэй - зуу гаруй автобусны чиглэл нь хотын хамгийн ойрын болон захын дүүргүүдийг хамардаг байна.