Боолчлол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
Орчин үед боолчлолыг дэлхийн ихэнх улс оронд гэмт хэрэг гэж буруушааж, эдгээр улсын хууль тогтоомжоор хориглодог. Боолчлолыг хүлээн зөвшөөрдөг улсуудыг ихэвчлэн боолчлолын нийгэмтэй улс гэж нэрлэдэг.
 
Одоогийн байдлаар боолчлолоос ялгагдахгүй, түүнтэй төстэй үзэгдлүүд бас байсаар байна. Үүнд: хамжлагат нийгэм, өрийн дарамт, гэрийн үйлчлэгч, хүний ​​наймаа, мөлжлөгийн зорилгоор хүүхэд, өсвөр насныхныг ашиглах, хүчээр албадан гэрлэх зэрэг байж болно. Төрөл бүрийн тооцоогоор иймэрхүү байдлаар 20-36 сая хүн амьдарч байна. Боол бол бүх эрхээ хасуулсан хүн бөгөөд өмчлөгчийн бүрэн өмч юм.
 
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 4-р зүйлд: '''Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.'''
Мөр 23:
 
Европт боолын хөдөлмөр ашиглах явдал дахин сэргэж, Атлантын далайг дамнасан боолын худалдаа эхэлсэн бөгөөд 19-р зуун хүртэл цэцэглэн хөгжиж байв. Африкчуудыг төрөлх нутагтаа (гол төлөв Африкчууд өөрсдөө) баригдаж, хөлөг онгоцонд ачиж, Америк руу илгээж байжээ.
 
Түүх сөхөж үзвэл зөвхөн 17-р зуунд африкийн 12 сая иргэдийг Карибын тэнгис, Бразил, Мексик, АНУ-д хүчээр авчран, боол болгон худалдсан байна. Эдгээр боолуудын дийлэнх хувийг нь Карибын тэнгис, Бразил дахь элсэн чихэр тариалдаг колони руу илгээдэг байж. Африкаас ирсэн боолуудын дундаж наслалт бага байсан учраас үе үе боолуудыг шинээр авчирдаг байсан байна. 17-р зуунд Африкаас гарсан 12 сая боолуудын таван хувийг нь буюу 600 мянган хүнийг Америкт авчирсан байдаг. Америкт хүргэгдсэн африк иргэдийн дундаж наслалт харьцангуй өндөр байсан бөгөөд 1860 оны хүн амын тооллогоор 4 сая боол бүртгэсэн байна. Америкт африк иргэд илүү сайн идээшин дассаны гол шалтгаан нь хоол ундны чанар сайн, халдварт өвчин бага, ажлын ачаалал харьцангуй хөнгөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай байсантай холбоотой бөгөөд нэг жилд нас барсан хүмүүсийн тооноос шинээр төрсөн хүүхдийн тоо олон байдаг байжээ.
 
Африкаас боол авчрах нь ядуу, орлого багатай Европ иргэдийг ажиллуулахаас хямд мөн үр ашигтай гэж Умард Америкт суурьшихаар ирсэн Европчууд үзсэн байна. Түүхчид 17-р зуунд 12 сая, 18-р зуунд 6-7 сая эрүүл чийрэг, хөдөлмөрлөх чадвартай эрчүүд, эмэгтэйчүүдийг Африкаас боол болгож авчирсан түүхтэй. Шинээр суурьшсан нэг газрын эзэн 50 хүртэлх тооны боолтой байсан гэх тооцоо бий. Боол хүн уншиж бичиж сурах эрхгүй, зан байдал, хөдөлгөөн бүрийг нь хязгаарлаж, хянадаг байсан юм. Боолууд хоорондоо гэр бүл болж, олон хүүхэд төрүүлэхийг газрын эзэд дэмждэг байсан ч эцэг эхийг үр хүүхдээс нь, ах дүүсийг биесээс нь салгаж худалддаг байжээ.
 
Африкийн боолуудыг ашиглах нь Америкийн тариалагчдад маш их ашигтай байв. Нэгдүгээрт, негрүүд халуун цаг агаарт цагаан арьст европчууд эсвэл индианчуудыг бодвол илүү дассан бөгөөд бие бялдарын хувьд ч хүнд хүчир хөдөлмөрт илүү байсан; хоёрдугаарт, өөрсдийн уугуул нутгаас холдсон тул гэртээ хэрхэн харих зугтах хандлага багатай байв. Боолуудыг зарж борлуулах үед эрүүл насанд хүрсэн негр эрүүл цагаан арьстнаас 1.5-2 дахин их үнэтэй байв. Боолын хөдөлмөрийг ашиглах цар хүрээ маш өргөн байв. Боолын хөдөлмөрийг хориглосон хууль гарсаны дараа ч боолын худалдаа удаан хугацаанд хууль бусаар оршин тогтнож байжээ. 20 дугаар зууны дунд үеийн Америк тивийн бараг бүх хар арьст хүн ам нь Африк тивээс зөөж авчирсан боолуудын үр удам байжээ.
 
Британийн Америкт дараа нь АНУ руу нийтдээ 13 сая орчим Африкийн боолуудыг оруулж ирсэн гэдэг. Дунджаар олзлогдсон 3-5 боолын зөвхөн нэг нь тариалангийн талбайд хүргэгдэж, үлдсэн хэсэг нь замдаа зугтаад баригдах, тээвэрлэх явцад нас барж байжээ. Зарим судлаачдын тооцоолсноор Африкт боолын наймааны улмаас 80 сая орчим хүн амиа алдсан байна.
 
Карл Маркс:- "Боолчлол нь нэг хүн нөгөөгөө мөлжих анхны хэлбэр юм. Ер нь, боол үйлдвэрлэлийн арга хэрэгсэл юм" гэжээ.
 
Монгол улс 1968 онд Боолчлолын тухай Женевийн 1926 оны Конвенцид /Хэлэлцээрт/ нэгдэн орсон.