Боолчлол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 1:
[[File:Entraves esclave.jpg|thumb|250px|Боолуудыг зугтах гэж оролдохыг нь болиулахын тулд иймэрхүү гарыг ашигладаг байв.]]
[[Файл:Slavery in the the United States (1837) - series.jpg|thumb|Боолчлол]]
'''Боолчлол''' гэж нэг хүн /эзэн/ нөгөөгөө /боолоо/ хүчээр өөрийн өмч болгонхэлбэрээр, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу ажиллуулахыгзарж ажиллуулдаг боломжтой нийгмийн харилцаа хэлнэюм.
 
Өмнө нь дайнд олзлогдогсод, гэмт хэрэгтэн, өр төлбөрөө барагдуулж чадахгүй байгаа хүмүүсийг боол болгож байжээ. Хожим нь эзнийхээ төлөө албадан хөдөлмөрлөж байсан энгийн иргэд мөн боол болдог байжээ. Энэ хэлбэрийн боолчлол 20 дугаар зууныг хүртэл өргөн тархсан байсан бөгөөд өнөөдөр Араб, Африкийн зарим оронд боолчлол оршсоор байна.
 
Боолчлол нь энгийн ба сонгодог гэсэн 2 төрөлтэй. Эртний Грекийн философич Аристотель "Хүн бол ярьдаг зэвсэг." хэмээн сонгодог боолчлол буюу эртний Афины боолчлолыг илэрхийлсэн
 
Орчин үед боолчлолыг дэлхийн ихэнх улс оронд гэмт хэрэг гэж буруушааж, эдгээр улсын хууль тогтоомжоор хориглодог. Боолчлолыг хүлээн зөвшөөрдөг улсуудыг ихэвчлэн боолчлолын нийгэмтэй улс гэж нэрлэдэг.
 
Одоогийн байдлаар боолчлолоос ялгагдахгүй, түүнтэй төстэй үзэгдлүүд бас байсаар байна. Үүнд: хамжлагат нийгэм, өрийн дарамт, гэрийн үйлчлэгч, хүний ​​наймаа, мөлжлөгийн зорилгоор хүүхэд, өсвөр насныхныг ашиглах, хүчээр албадан гэрлэх зэрэг байж болно. Төрөл бүрийн тооцоогоор иймэрхүү байдлаар 20-36 сая хүн амьдарч байна.
 
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 4-р зүйлд: '''Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.'''
 
== Түүх ==
Сүүлийн 5000 жилийн турш боолчлол бараг хаа сайгүй байсаар ирсэн. Хамгийн алдартай боолын улсууд бол Эртний Грек, Ром орно. Эртний Дорнод дахь боолчлол нь олон өвөрмөц шинж чанартай байв. Эртний Хятадад боолчлолтой дүйцэхүйц "си" хэмээх ойлголт МЭӨ 2-р мянганы дунд үеэс байсан. Орчин үед боолчлол АНУ, Бразилд, бага зэрэг Европт байсан.
 
Газар тариалангийн үйлдвэрлэлд шилжсэн нийгмийн үед сонирхол багатай хүнд хөдөлмөр үүсэх хэрээр боолын хөдөлмөр нь эдийн засгийн хувьд ашигтай үндэслэлтэй болж, боолчлол өргөн тархсан. Энэ тогтолцоонд боолууд нь хувийн буюу гэрийн боолуудын ангиллыг ихэвчлэн ялгадаг тусгай анги бүрдүүлдэг байв. Бусад боолуудын нөхцөл байдал эзнийхээ хувьд бараг гэрийн тэжээвэр амьтдынхаас ялгаагүй, заримдаа бүр доор байжээ. Боолуудын нийгмийн соёл, боловсрол өсөхийн хэрээр боолуудын дунд өөр нэг давуу анги бий болсон. Боолуудын шинжлэх ухаан, урлагийн мэдлэг, чадвараар үнэ цэнэ нь тодорхойлогддог болж эхэлсэн.
 
Эдийн засгийн хөгжил нөхцөл байдлын эрс өөрчлөлт нь нийгмийн зохион байгуулалтад дэвшилтэт утгаараа боолчлолд нөлөөлж боолчлолын институцийг устгахад нөлөөлсөн юм. Боолыг тэжээх, байлгах нь байнга илүү зардалтай болж байсан бөгөөд аажмаар боолын хөдөлмөрөөр үйлдвэрлэлийн ашиг нэмэгдэхээ больжээ. Энэ бүхэн боолчлолын институцийг үгүй болгосон байна. Боолын хөдөлмөрийг ашиглах ажлын хүрээ талбар багасч, хөдөө аж ахуйн боолуудын анги алга болов.
 
15 дугаар зуунд Европт бараг хаа сайгүй боолчлолыг хамжлагт нийгмээр сольсон байсан ч 16-р зуунд газарзүйн шинэ нээлтүүдийн эрин эхэлж боолчлол дахин сэргэв. Европчууд хялбархан олон тооны уугуул африкчуудыг олзолж, боолчилж хямд ажлын хүч авах боломжтой болсон юм.
 
Европт боолын хөдөлмөр ашиглах явдал дахин сэргэж, Атлантын далайг дамнасан боолын худалдаа эхэлсэн бөгөөд 19-р зуун хүртэл цэцэглэн хөгжиж байв. Африкчуудыг төрөлх нутагтаа (гол төлөв Африкчууд өөрсдөө) баригдаж, хөлөг онгоцонд ачиж, Америк руу илгээж байжээ.
 
Африкийн боолуудыг ашиглах нь Америкийн тариалагчдад маш их ашигтай байв. Нэгдүгээрт, негрүүд халуун цаг агаарт цагаан арьст европчууд эсвэл индианчуудыг бодвол илүү дассан бөгөөд бие бялдарын хувьд ч хүнд хүчир хөдөлмөрт илүү байсан; хоёрдугаарт, өөрсдийн уугуул нутгаас холдсон тул гэртээ хэрхэн харих зугтах хандлага багатай байв. Боолуудыг зарж борлуулах үед эрүүл насанд хүрсэн негр эрүүл цагаан арьстнаас 1.5-2 дахин их үнэтэй байв. Боолын хөдөлмөрийг ашиглах цар хүрээ маш өргөн байв. Боолын хөдөлмөрийг хориглосон хууль гарсаны дараа ч боолын худалдаа удаан хугацаанд хууль бусаар оршин тогтнож байжээ. 20 дугаар зууны дунд үеийн Америк тивийн бараг бүх хар арьст хүн ам нь Африк тивээс зөөж авчирсан боолуудын үр удам байжээ.
 
Британийн Америкт дараа нь АНУ руу нийтдээ 13 сая орчим Африкийн боолуудыг оруулж ирсэн гэдэг. Дунджаар олзлогдсон 3-5 боолын зөвхөн нэг нь тариалангийн талбайд хүргэгдэж, үлдсэн хэсэг нь замдаа зугтаад баригдах, тээвэрлэх явцад нас барж байжээ. Зарим судлаачдын тооцоолсноор Африкт боолын наймааны улмаас 80 сая орчим хүн амиа алдсан байна.
 
 
 
{{stub}}