Их Карл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 1:
[[File:Charlemagne denier Mayence 812 814.jpg|thumb|right|KAROLVS IMP AVG (''Karolus imperator augustus'') хэмээх бичигтэй Их Карлын зоос]]
'''Их Карл''' ({{lang-en|Charlemagne}}; {{lang-la|Carolus Magnus'' эсвэл ''Karolus Magnus}}) ([[742]] оны 4-р сарын 2 – 814 оны 1-р сарын 28) 768 оноос эхлэн насан эцэслэтлээ Франкчуудын хаан байлаа. Тэрээр Франкын хаант улсыг өргөжүүлж, [[Баруун Европ|Баруун]] болон [[Төв Европ]]ын ихээхэн хэсгийг нэгтгэсэн [[КаролингийнФранкийн Эзэнт Улс|ФранкынФранкийн Эзэнт Улсыг]] байгуулсан юм. Тэрээр хаанчлах хугацаандаа [[Итали]]йг дайлсан бөгөөд 800 оны 12-р сарын 25-нд Ромын Пап III Лео түүнийг Константинопльд төвлөрсөн Византийн Эзэн хаантай эн зэрэгцүүлэн Император Август ({{lang-la|''Imperator Augustus''}}) хэмээн өргөмжилжээ. Түүний хаанчлал Каролингийн сэргэн мандалттай холбоотой бөгөөд энэ үед Католик сүм хийдээр дамжин урлаг, шашин, соёл сэргэн хөгжсөн юм. Гадаадад аян дайн хийж, дотооддоо шинэтгэл явуулснаар Баруун Европ, Дундад Зууныг тодорхойлоход хувь нэмрээ оруулжээ. Түүнийг Франц, Герман, Ариун Ромын Эзэнт Улсын хаадын жагсаалтад '''I Карл''' гэж тэмдэглэдэг.
 
[[Намхан Нуруут Пипин]] хаан, Лаоны Бертрада хоёрын хүү болон мэндэлсэн Карл эцгийнхээ хаан ширээг залгамжлан авч, дүү [[Франкуудын I Карломан|I Карломаны]] хамт төрийн эрхийг барьжээ. Карломан Их Карлтай муудалцсан боловч 771 онд Карломан гэнэт нас барснаар дайн дэгдээгүй өнгөрсөн. Их Карл Ромын Папын талаар эцгийнхээ баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж, [[Итали]]д ломбардуудыг төрийн эрхээс зайлуулж, [[Испани]]ас хаант улс руу нь өнгөлзөж байсан сарацинчуудтай тулалдаж, Ромын Папын хамгаалагч болжээ. Эдгээр аян дайны үеэр [[Роланд баатрын дуулал]]д бичигдэн үлдсэн Ронсесваллесийн тулалдаанд (778) насандаа үзээгүй муухай ялагдал хүлээсэн юм. Зүүнтээ байх аймгуудын эсрэг, ялангуяа Саксончуудын эсрэг аян дайн хийсэн бөгөөд сунжирсан удаан дайны эцэст тэднийг өөрийн харъяанд оруулжээ. Тэднийг хүчээр Христийн шашинд оруулснаар өөрийн эзэнт улсад нэгтгэж, хожмын Оттогийн династи бий болох замыг тавьжээ.