Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 72:
Энэхүү нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Ойд Сибирийн шинж голлодог. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, нохойн хошуу, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг эмийн ургамал, ботуул, борог, агь, ерхөг, хялгана, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой, гишүүнэ, чонын хэл зэрэг жимс, жимсгэнэ ургана.
Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруусхадран зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Тарвагатайн хяр, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Тэмээн сэрвэн, Билүүт, Жаргалантын уулс болон Тунын нуруу, Баруун, зүүн, дунд эхний уулс буюу гурван эх, Гурван ногоон, Гурван номт, Уран мандаа, Манхан, Мануустай, Нэрст хавтгай, Гүнгэрваа, Манханы сугын Зүрх, Бургасны энгэр, Хавхааст, Овооны энгэр, Хавчиг, Цул, Хөх чулуун даваа, Цагаан чулуут, Хөх чулуут, Босгын шар нуруу зэрэг уулс, Ембүү толгой, Намын адаг толгой, Талын толгой, Шургахын улаан үзүүр, Мандал толгой, Хар нүдэн зэрэг толгод, Төмөртий, Цоорт, Загастай, Шургах, Номхон зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн Унцны рашаан, Өвөрбулаг, Ар булаг, Шургахын Баян булаг, Хөв хар ус, Тунын хар ус, Номтын сайр, Хавчиг зэрэг 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.