"Магсаржавын Дугаржав"-ны өөр хувилбарууд

no edit summary
 
Дугаржав 1910-аад оноос эхлэн Монголын Цэргийн яам (1917-1918) ба Их Шавьд бичгийн алба хашиж явсан. Монголын тусгаар тогтнолын төлөө [[Солийн Данзан|С. Данзан]], [[Дансранбилэгийн Догсом|Д. Догсом]], [[Дамдины Сүхбаатар|Д. Сүхбаатар]] нарын хамт [[Монгол Ардын Нам]]ын эх үүсвэрийг тавьж, төлөөлөгчдийг ЗХУ-д одсон үед [[Нийслэл хүрээ]]н дэх нууц байгууллагын ажлыг удирдан явуулж байсан.
 
15 наснаас Хошуу тамга, аймгийн яаманд бичээч,
 
1917-1918 онд Гадаад ба Цэргийн  яаманд бичээч,
 
1921-1923 онд ардын цэргийн бригадын дарга, Сэцэн хан аймгийн тохинуулах сайдын онцгой үүрэг хүлээн гавъяа байгуулсан учир “Хурц баатар” цол шагнагдсан.
 
1922-1928 онд Хотын  намын хороонд  нарийн бичгийн дарга,
 
1923-1926 онд Цагдан сэргийлэхийн дарга
 
1929-1932, 1937-1941 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр ажиллаж  байжээ.
 
1932 оноос Гадаад  яамны  дэд  сайд,
 
1936 оноос Засгийн газрын тусгай  хэлтсийн эрхлэгч, Улсын  драмын  театрт дуучин зэрэг ажил хийж  явжээ.
 
1921 онд (28 нас) ардын хувьсгал ялмагц Магсар хурцын Дугаржав Сэцэн хан аймгийг хамгаалан тохинуулах сайд, Зүүн хязгаарыг батлан тохинуулах сайд, шинэ тутам байгуулсан 2-р морин бригадын захирагч гэсэн гурван давхар тушаалд тохоогдон үүргээ нэр төртэй биелүүлж, 1922 онд (29 нас) Богд хааны зарлигаар '''Монгол Улсын Хурц баатар''' цол шагнуулж байжээ.
 
"Монгол интернационал" дуу нь түүнийг улс төрийн хилс хэргээр баривчлагдах хүртэл манай улсын Төрийн дуулал болон эгшиглэж байсан билээ.
 
Ардын засгийн үед БНМАУ-ын Гадаад яамны дэд сайд, Монгол улсаас Тува улсад (1937-1941) суух бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр 2 удаа томилогдож, Улсын Төв театрт дууны багшаар ажиллаж байсан.
 
1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1941 онд хүнд ял заагдан шоронд хоригдож ахуйдаа 1946 oнд амь эрсэдсэн.