Иван Поляков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Иван Семёнович Поляков''' (1817 оны 6 дугаар сарын 12-нд төрж -1887 оны 4 дүгээр сарын 5-нд нас барсан) -оросын амьтан бөгөөд хүний үүсэл судлаач. '''Тахийг судалж шинжлэх ухааны тайлбар''' 1881 онд хийсэн гэдгээрээ алдартай. Иван Семенович Ар Байгалийн Шинэ Цурхайт..."
(Өөрчлөлт алга)

14:41, 21 Аравдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Иван Семёнович Поляков (1817 оны 6 дугаар сарын 12-нд төрж -1887 оны 4 дүгээр сарын 5-нд нас барсан) -оросын амьтан бөгөөд хүний үүсэл судлаач. Тахийг судалж шинжлэх ухааны тайлбар 1881 онд хийсэн гэдгээрээ алдартай.

Иван Семенович Ар Байгалийн Шинэ Цурхайт тосгонд төржээ. Эцэг нь оросын казак эх нь буриад хүн байсан ажээ.

Поляков цагаан толгойгоо орон нутгийн сургуульд казак түрүүчээс сурчээ. 1855 онд тэрээр нутгийн түүхч Николай Кашинд Эрхүүгийн музейн ургамал, шавьжны цуглуулга цуглуулахад тусахаар ажилласан байна. 1859 оноос Эрхүүгийн цэргийн сургуульд сурсан. Тэрээр 1866 онд Петр Кропоткиноор ахлуулсан Витимо-Олекминскийн экспедицид оролцсон.

1867 онд тэрээр Санкт-Петербург руу нүүж, гимназийн курсын шалгалтанд тэнцсэн байна.

1870 онд тэрээр Санкт-Петербургийн их сургуулийн физик-математикийн факультетэд элссэн (байгалийн шинжлэх ухаан). 1874 онд их сургуулиа төгсөөд Оросын Эзэн хааны шинжлэх ухааны Академийн амьтан судлалын музейн эрхлэгчээр ажилд оржээ. Тэрээр магистрын шалгалтаа өгч, амьтан судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Поляков 1866 онд Ар байгалийн нутаг, Олёкма (1866), Томск, Балхаш нуур (1877) болон Сахалин арал (1880) зэрэгт эрдэм шинжилгээний экспедицид оролцож байжээ.