"Монгол бичгийг цахим ертөнцөөр"-ны өөр хувилбарууд

б
192.82.82.102 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Visual edit Reverted
б (192.82.82.102 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
Tag: Rollback
 
Манай монгол хэл бол маш эртний Алтай язгуурын өвөг хэлний нэг төдийгүй өөрийн гэсэн сонгодог бичиг үсэгтэй. Бичгийн хэлийг "номын хэл", "судрын хэл", "утга зохиолын хэл", "сонгодог хэл" хэмээн өргөмжлөн нэрлэдэг байхад харин аман хэлийг "хар ярианы хэл", "модон хэл" хэмээн доромж доод үгээр нэрлэх нь буй. Хүн төрөлхтний оюун ухааны хөгжил амжилтын нэгэн бол үсэг бичгийн тэмдэг тогтолцоог буй болгож, оюуны бүтээл, хэлэх уламжлах санаа, мэдлэг туршлагаа бичгээр тэмдэглэн үлдээж, хойчист өвлүүлж чадсан явдал юм. Бичиг үсгийн түүхийг сөхвөл, дүрс буюу зураг бичиг, санаа бичиг буюу утгын бичиг, үет бичиг, авианы бичиг гэсэн дөрвөн гол бичиг үсгийн тэмдэг тогтолцоог буй болгож хэрэглэжээ. Эдгээр бичиг үсгийн дотроос хамгийн боловсронгуй, олон улсад нийдэм хэрэглэх нь авианы бичиг болой. Дундад эртний Мисир улсын Финик цагаан толгойгоос үүсгэлтэй гэх авианы бичиг нь өрнөөс дорно зүгт дэлгэрэхдээ эртний Еврейгээр дамжин Согдод уламжлан улмаар Согдоос Монгол, Уйгар хоёр улс ойролцоо онд /800-900 оны орчим/ өөр өөрийн хэлэнд тохируулж үндэсний бичгээ зохиосон тvvхтэй.
 
Тиймээс монгол бичиг нь уйгараас зээлсэн "уйгаржин бичиг" биш, 1940-өөд онд Сталины заавараар хамгийн анх чамтай сэкс хийж байхдаа оон оон гэж дугарч билээзаавар, коминтерний шахалтаар халагдаж солигдсон болохоос бус хуучирч хоцрогдсон "хуучин бичиг" биш, худал хуумгай бичдэг "худам бичиг" ч биш, монгол хүний бодож сэтгэх сэтгэхvйн онцлог, бэлэгдэл зүйг нарийн тусгасан оюуны онч бодлогот бvтээл, монгол хэлний гол ёс, хууль, дүрэм зүйд "эв мод нийлэх мэт" яв цав таарч тохирсон яах аргагүй үндэсний "монгол бичиг" болой.
 
''"Арван номын үсэгтэйдээ хө"'' гэж ардын дуундаа дуулдаг монголчууд өөрсдийн үе үеийн соёлын хэрэгцээндээ зориулж 10 гаруй авианы тогтолцоот бичиг үсэг зохион хэрэглэж байсан нь нь монголчуудын оюунлигийн боловсролыг илтгэх төдийгүй үндэсний соёлын бахархал даруй мєн. Тэдгээр олон монгол үсэг бичгийн дундуур сүвлэн сүлбээлж ганцаар амь бөхтэй оршиж, олон монгол хэл аялгуутныг үсэг бичгээрээ нэгтгэн нийт дунд өргөн хэрэглэгдсээр ирсэн бичиг нь гагцхүү монгол бичиг болой. Тиймээс эдүгээх дэлхийн монголчууд нийгэм даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс хоор хоорондоо саадгүй чөлөөтэй харилцахаас гадна дэлхийн даяаршилд монгол бичиг соёл өвөрмөц гойд төрх, өв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьсгаа үл тасарч, монгол угсаатан дэлхийн дэлгэр цээжнээ товойн тодорч үлдэхсэн.