Ламжавын Гүндалай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б 192.82.80.61 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
'''Ламжавын ГүнБалайГүндалай нь''' ([[1963]] оны [[11 сарын 12]]-нд [[Хөвсгөл]] аймгийн [[Хатгал сум]]анд төрсөн) нь [[Монгол]]ын улс төрч юм. Тэрээр 2000 оноос хойш [[Улсын Их Хурал]]д Хөвсгөл аймгаас нэр дэвшин, 3 удаа дараалан сонгогдоод байгаа бөгөөд 2006 оны 1 сараас 2007 оны 1 сар хүртэл Засгийн Газрын гишүүн, [[Эрүүл Мэндийн Яам]]ны сайдаар ажиллаж байв.
 
1982 онд дунд сургуулиа дүүргээд [[Зүүн Герман]]ы [[Халле (Заале)|Халле]] хотын Мартин Лютерын их сургуульд 1984-1991 онд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд бизнест хөл тавьж, ГМЕТ, Батсарай компаниудыг байгуулан ажиллаж байгаад [[2000 оны Улсын Их Хурлын сонгууль|2000 оны УИХ-ын сонгуульд]] Хөвсгөл аймгийн 45-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулжээ. Гүндалай УИХ-ын гишүүн болсныхоо дараа [[Монголын Ардчилсан Нам|Ардчилсан Намд]] элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан Намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байлаа. Тэр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд [[Цэндийн Нямдорж]]ийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, Нямдоржтой зөрчилдөж байв. Түүний талаар Нямдорж шүүхэд гомдол гаргаж, 2003 оны 4 сард [[Сөүл]] уруу нисэх гэж байхад нь цагдаа нар Гүндалайг баривчилсан дуулиан дэгдэж байсан.