"Шилла"-ны өөр хувилбарууд

no edit summary
 
}}
 
'''Шилла'''<ref>Солонгос дуудлага нь [шийлла]. Англи мэтийн латин үсэгт ''Silla'', орос мэтийн кирилл үсэгт ''Силла'' гэж бичигдэнэ.</ref> ([[солонгосоор|солонгос үсгээр]] 신라, [[солонгосоор|ханз үсгээр]] 新羅) — МЭӨ 57—аас МЭ 935 он хүртэл [[Солонгос]] оронд оршин байсан [[гурван улсын нэг. Улсын удирдагч нь «кан» (солонгос. 간) гэдэг цолтой байсан. МЭӨ 57 онд бий болсон гэж үздэг. Анхны захирагч нь Нэмуль гэж хүн байсан. Шилла улс]] нь 562 онд Каяа, 660 онд Пэкче, 668 онд Когурё улсыг эзэлжээ. Сүүлд 892 онд Шилла улс задарч сүүлийн үеийн 3 солонгос улсад хуваагдаж байгаад 935 онд Корё улс болж нэгдсэн байна. Шилла улсын нийслэл нь Кёнжу буюу Зинчен (金城) хот байжээ.
 
== Ёс заншил ==
==Тайлбар==
Авга болон нагац ах, эгч, үеэл, эгч дүү нар хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг байсан. Малгайг - "ицзили" (遺 子 禮), цамцыг- "юцзе" (尉 解), өмдийг-" кэбань" (柯 半), гуталыг-"си" (洗) гэж нэрлэдэг байжээ. Будаагүй, цагаан өнгийн хувцасыг илүүд үздэг байсан ажээ. Эмэгтэйчүүд үсээ хүзүүгээ ороож сүлждэг, тууз, сувдаар чимэглэдэг байжээ. Будаг, шунх нүүр цайруулагч ашигладаггүй байсан. Эрчүүд үсээ богинохон засуулаад будааны шүүс түрхэж хэвэнд оруулж толгойгоо хар ороолтоор боодог байжээ. Эрчүүд ноосоор нэхсэн өмд, эмэгтэйчүүд урт дээл өмсдөг байжээ.
{{reflist}}
 
Өвлийн улиралд байрандаа зуух байрлуулж дулаацдаг, зун хоол хүнсээ сэрүүн мөстөө газар хадгалагддаг байжээ. Орлогоосоо хамаарч хурим найр хийдэг байжээ. Хуримын анхны орой сүйт бүсгүй хадам эцэг эх, хадам ахад мөргөх ёстой байв. Ёс заншил, мэндчилгээ нь Когүрёо улсын соёлтой ижил байв. Уулзахдаа тэд өвдөг сөгдөж, газарт хүрч, хүндэтгэл илэрхийлнэ. Энгийн хүмүүс овоггүй, зөвхөн нэртэй байжээ. Шилла өөрийн бичиг үсэггүй байсан бөгөөд 6 дугаар зуунд тэд хятад бичгийг зээлэн авсан байна. Сар бүрийн эхний өдөр Шилла улсын иргэд бие биедээ баяр хүргэдэг байсан. Ван найр хийж, түшмэдийг шагнаж тэмдэглэнэ. Энэ өдөр нар сарны бурхдыг шүтдэг байв. Найм дахь сарын 15-ны өдөр (Хятадын хуанлийн дагуу) тэд хөгжилдөж, барааны дээж нум харваж, морь, даавуу нэг нэгэндээ бэлэглэжээ. Нас барагсдыг авсанд хийж оршуулдаг байсан бөгөөд оршуулгын булшийг овоо хэлбэрээр булдаг байжээ. Хаан, эцэг эх, эхнэр, хүүхэд нас барахад нэг жилийн гашуудал зарладаг ёс заншилтай байжээ.
 
Энэ үед Бурханы шашин ихэд дэлгэрсэн байна.
 
 
==Тайлбар=={{reflist}}
 
[[Ангилал:Солонгосын түүхэн улс]]