Алгасал баяр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:4SederFoods.JPG|thumb|Баярын зоог]]
'''Дээгүүр өнгөрөх баяр''' нь [[Библи]]йн сударт бичигдсэн байдаг, [[Иудаизм]] болон [[Католик шашин|Католик шашны]] тэмдэглэлт өдөр юм. Египетийн боолчлолоос Израйльчууд МЭӨ 1445 оны үед гарсанаас хойш еврейчүүд (хожим нь иудейчүүд хэмээн дурдагдах болсон) Дээгүүр өнгөрөх баярыг жил бүрийн хавар тэмдэглэдэг юм. [[Абрахам]], [[Исаак]], [[Иаков|Иаковын]] үр сад болох израйльчууд [[Египет|Египетийн]] дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэрбурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн [[МосеМоисей]] гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израйльчууд үздэг бөгөөд Египетэд амьдарч байхдаа амссан дарлал, Тэнгэрбурхан тэднийг гайхалтайгаар чөлөөлсөн тухай бүхнийг дурсан санах үүднээс тэмдэглэдэг баяр болно. Баярын тухай [[Библи|Ариун Библийн]] [[Египетээс гарсан нь]] номын 12:11-т бичсэн байдаг.
 
Уг баяраар израйльчууд гэр бүлээрээ цуглан гэрээсээ исгэх хөрөнгийг зайлуулан, исээгүй талх барин, гал дээр шарсан хурганы махыг халуун ногоо болон талхтайгаа хольж иддэг. Үүний дараа өрхийн тэргүүн эцэг Тэнгэрбурхан тэднийг эрт дээр үед хэрхэн гайхамшигтайгаар Египетийн нутгаас гаргасан түүхийг дурсан ярьж өгдөг.