МОНЦАМЭ агентлаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мэдээ_дамжуулж_байна.jpg файлыг коммонсд Didym хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 26 September 2021.
Сонин_хэвлэж_буй._1930-аад_он.jpg файлыг коммонсд Didym хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 26 September 2021.
Мөр 57:
 
===Тоног төхөөрөмж===
 
[[File:Сонин хэвлэж буй. 1930-аад он.jpg|thumb|300px|left|Сонин хэвлэж буй. 1930-аад он.]]
Тухайн үед Монголд [[радио]] холбоо гэж бараг байхгүй, зөвхөн утсан харилцаа байв. Засгийн газрын хуралдаанд Гадаад яамнаас оруулсан нэгэн бичигт, Нийслэл хүрээний зүүн хойд дэнжид [[Гамин|гамин цэргийн]] үед босгосон У шян дян хэмээх нэртэй, радио долгион цацах гурван өндөр багана бүхий антентай станцын тухай дурдахдаа “... утасгүй цахилгаан мэдээний хороог Цэргийн яаманд шилжүүлэх тухай” заасан нь МОНТА-гийн техник, тоног төхөөрөмжийн анхдагч байсан байж болох юм. Энэ нь Хятадын цэрэг [[1919 он]]д [[Богд хаант Монгол улсыг хятадууд цэрэглэн эзэлсэн нь|Нийслэл хүрээг эзлэхэд]] генерал [[Сю Шүжан|Сюй Шүжан]] [[Англи]] улсаас захиалан авчруулж, суурилуулан хэрэглэж байсан цахилгаан мэдээ дамжуулах радио станц байв<ref>http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_</ref>. 1919-1922 онд [[Монголын говь]]д ажилласан Америкийн судлаач [[Рой Чапмен Эндрюс|Р.Эндрюсийн]] экспедицийнхэн энэ станцыг ашиглаж байжээ<ref>http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_</ref>. Тэрхүү гурван антенын үлдэц одоо ч бий<ref>http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_</ref>. Үүнээс гадна Хаант засгийн газраас Нийслэл хүрээнд байгуулсан холбооны хэрэгсэл, шугам, утас, байшин барилга зэргийг Монгол-Зөвлөлт Орос улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээний дагуу манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн байв. 1922 оноос гаргаж эхэлсэн “Бюллетень МОНТА” сонины 1922 оны №11-д бичихдээ, "Өргөө дэх радио станц [[Франц]]ын Бордо, Ноуэн, Оросын [[Москва]]гаас ирүүлж буй мэдээг өдөрт нь хүлээж авч чадаж буй" хэмээсэн бий.