Дэлхийн Банк: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 35:
'''Дэлхийн Банк''' ({{lang-en|World Bank}}) Олон улсын санхүүгийн байгууллага. Гишүүн хөгжиж буй орнуудад санхүү, техникийн тусламж үзүүлэх зорилготой банк юм.
 
Дэлхийн Банк нь анх "Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк" нэртэйгээр [[1944]] онд үүсгэн байгуулагдсан. Анх үйл ажиллагаагаа [[Дэлхийн хоёрдугаар дайны ]]дараах сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлж байхдаа Дэлхийн Банк 38 гишүүнтэй байсан бол өдгөө 188 гишүүнтэй болж, дэлхийн бараг бүх улс орныг хамарчээ. Гишүүн улсуудын тоо нэмэгдэж, тэдний хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр АНУ-ын Вашингтонд төвтэй Дэлхийн Банк өргөжин тэлж, одоогийн байдлаар таван агентлагаас бүрдэж байгаа бөгөөд ойролцоогоор 100130 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхий даяар 10,600 орчим ажилтантай ба тус банкны давуу талуудын нэг нь олон улс орны ажилтнуудаар илэрхийлэгдсэн олон улсын дадлага туршлага юм.
 
==Бүтэц зохион байгуулалт==
Мөр 86:
==Дэлхийн банк Монгол улс хоорондын харилцаа==
[[Файл:Жим Андерсон.JPG|thumbnail|Жэймс Андерсон ба УИХ-ын байнгын хорооны дарга А.Бакей]]
Монгол Улс Дэлхийн банкинд 1991 онд гишүүнээр элссэн. Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраа 1988 онд нээсэн. Монгол улсыг төлөөлсөн Гүйцэтгэх Захирал бол Жон Остин. Монгол улсын хариуцсан Захирал бол Иан Портэр, Монгол улс дахь суурин төлөөлөгч болтөлөөлөгчөөр Жэймс Андерсон, 2019 оны 4 дүгээр сараас '''Андрей Михнев''' ажиллаж байна.
 
===Дэлхийн банкны Монгол дахь хөтөлбөр===
Өнөөг хүртэл Дэлхийн банк олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан Монгол улсад нийт 564 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хүүгүй зээлийн тусламжийг өгч, мөн техникийн туслалцаа, зөвлөгөө өгөн хамтран ажиллаж ирсэн. 1991 оноос хойш өнөөг хүртэл Дэлхийн банк нийт 1.28 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Үүнээс 380 сая ам.долларын 31 зээлийн төсөл болон 183.3 сая ам долларын 50 буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Дэлхийн Банкны Монголын хөгжилд туслах хөтөлбөр нь үндсэндээ 3 гол чиглэлийг хамарна.
 
*Улс орны хөгжилд уул уурхайн эдийн засгийн үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, сайжруулах