Невийн Александр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 15:
2021 оны 9 дүгээр сарын 12-нд ОХУ-д Александр Невскийн 800 жилийг ёслол төгөлдөр тэмдэглэв. ОХУ-д одоогийн байдлаар А.Невскийд зориулсан 8 хөшөө байдаг ажээ.
 
Эрдэмтэн түүхч, евразийн үзлийн төлөөлгч Лев Гумилёвын үзэж буйгаар Александр Невский бол Оросыг Алтан Ордтой холбоотон болгосонболж тэдний бодлогыг хэрэгжүүлэгч болж байсан хүн юм. Тэрбээр 1251 онд Бат хаанд Сарай хотод бараалхаж, түүнтэй ойртож, хүү Сартагтай "ах дүү"-гийн барилдлагатай болж, сүүлд хааны өргөмөл хүү болж 1252 онд Монголын цэргийн хороотой Орост очиж эрх мэдэлтэй ноён болсон юм. Гумилёвын үзэж байснаар энэхүү найрсаг харилцаа нь зүүн Слав, Монгол хоорондын соёлын холимог "синтез" байдлыг үүсгэсэн байж болох ажээ. Тэрээр Өрнийн орнуудын эсрэг Орост Үнэн алдартны шашин дэлгэрүүлэх тухайн үеийн Батхааны буюу монголчуудын бодлогыг хэрэгжүүлэгч болж байсан байх өндөр магадлалтай.
 
Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчааг сансарт ниссэний 30 жилийн ойгоор ОХУ-ын Александр Невскийн одонгоор 2021 онд шагнасан байна.
 
== Цахим холбоос ==