Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 33:
'''Бямбын Ринчен''' нь [[1905]] оны 11 дүгээр сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б. Раднаажавын (1874—1921) ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг [[Юншээбүү|Еншөөбү]] Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам байсан.
 
1914-19201992 онд Алексеевский сургуульд сурсан. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ.
 
1923-1924 онд Бямбын Ринчин Верхнеудинск буюу өнөөгийн Улан-Үд хотын башгийн техникумд сураад 1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн сурахаар явсан байна. Түүний багш нар нь оросын алдарт дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В. М. Алексеев нар байжээ.