Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мижидсүрэн Б.Мижидсүрэн болгон засав
Мөр 72:
 
===Хүн эмнэлэг===
Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд анх байгуулагдсан байна. 1959 онд анх төрөх тасаг нээгдэж анхны эх баригчаар Д. Чулуунжав ажилласан байна. Энэ эмнэлэг нь 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Цэдэн, Бат-Өлзий, Содномпил, Санжханд, Сэндогом, Ц. Пүрэвсүрэн, Оюунцэцэг нар ажиллаж байв. 1982 оноос хойш тус эмнэлэгийн эрхлэгчээр Б.Мижидсүрэн, Н. Энхтуяа, Б.Оюунтүвшин, Б.Амаржаргал, Ө.Мөнхшүр нар ажиллаж байсан ба ажиллаж байна.
===Хүүхдийн цэцэрлэг===
Мөр 78:
 
== Сургууль ==
1923 оны 1дүгээр сард Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургууль нь 16 хүүхэдтэй байсан бөгөөд анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Мөн 1925 онд Цэцэрлэгийн голын баруун талд орон нутгийн хөрөнгөөр нэгэн сургууль байгуулж зуны улиралд хичээллэж захирлаар Сэддорж ажиллаж байсан байна. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1940 онд Ардын тэнхим нэртэй 3 багш, 45 сурагч, 3 гэртэй байгуулагдаж байв. Анхны захирлаар Чойжинхүү, Цэрэндаш багшаар Д.Намсрайжав, Жүрмэд нар ажиллаж байсан бөгөөд 1951 онд Цагаан сүмийн хөшгийн үзүүрт нэгэн бага сургууль нээгдэж цөөн жил ажиллаад сумын сургуульд нэгдсэн билээ. 1995-2006 оны хооронд Орхон багт бага сургууль ажиллаж байгаад сумын сургуульд нэгдсэн байна. Цэнхэр сумын төвийн сургууль нь 1970 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн сургууль болон өргөжиж байжээ.Тус сумын бага сургуулийн захирлаар Д.Эрдэнэ-Очир, Сэддорж, Чойжинхүү, Цэрэндаш, Барамсайдорж, Б.Чоймбий, Ц.Нарангэрэл нар 8-н жилийн сургуулийн захирлаар М.Дамбий, Д.Цэдэнсодном, Б.Баасанхүү, С.Бумандорж нар 10-н жилийн сургуулийн захирлаар С.Бумандорж, Т.Цолмон, Д.Доржравдан, Должинсүрэн, Д.Бэрххүү нар ажиллаж байсан байна.
 
== Бөхчүүд ==