Өндөг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
нэмэв
Мөр 9:
Хүн төрөлхтөн хоол хүнсэндээ өндгийг өргөнөөр хэрэглэдэг. Нийтлэг хэрэглэгдэх нь гол төлөв [[шувуу]]ны өндөг юм. [[Тахиа]], [[галуу]], [[нугас]]ны гээд олон төрөл ба [[бөднө]] шувууных хамгийн тансаг хэрэглээнд тооцогдох аж. Хамгийн том нь [[тэмээн хяруул]]ын өндөг. Хэвлээр явагчид болох [[матар]], [[могой]], [[яст мэлхий]]н өндөг шувууныхтай найрлагаараа онцын ялгаагүй байдаг ч хүнсэнд хэрэглэхэд оновчтой биш.
Өндөгний өнгө, ялангуяа зэрлэг шувууных янз бүр байх ба энэ нь ихэвчлэн өнгөлөн далдлах үүрэгтэй.
 
== Амьтны төрөл бүрийн өндөг ==
=== Загас, хоёр нутагтан ===
Эм шувуу өндөг гаргана. Төрөл зүйлээс хамаарч ялгаатай хугацаанд өндгийг дардаг. Нэг өндгөөс нэг дэгдээхий гарна. Нэг удаа гаргах тоо харилцан адилгүй (Кондор 1, саарал алаг 17). Тахиа зэрэг зарим шувуу үр тогтоогүй байсан ч өндөг гаргадаг.
 
==== Өнгө ====
Сээр нуруутан амьтны өндөгний хальсны үндсэн өнгө нь хальсыг бүрдүүлсэн [[кальцийн карбонат]]ын цагаан өнгө байдаг бол [[боршувуутан]] зэрэг зарим нь өөр өнгийн өндөг гаргадаг.
 
Биливердин будаг, түүний цайрын нөсөө нь ногоон юм уу хөх өнгө өгдөг бол протопорфирин нь улаан, бор өнгө өгдөг. Кальцийн хэмжээ дутагдвал протопорфины толбо ихэсдэг. Модонд үүрэлдэг шувууны өндөг хөх ногоон, газарт үүрэлдэг шувууных бор хүрэн байх нь өнгөлөн далдлалт юм.
 
==== Хальс ====
Шувууны өндөгний хальс олон янз байдаг. Жишээлбэл:
 
Өвөгт хар галууных барзгар, шохойжсон байдаг бол тинаму шувууных гялалзсан толигор,
нугасных тослог, ус нэвчдэггүй, Казуар шувууных маш олон нүх сүвтэй байна.
Шувууны өндөгний хальсан дахь жижиг нүх сүв нь үр хөврөлийг амьсгалах боломжийг олгодог. Тэжээвэр тахианы өндөг 7000 орчим нүх сүвтэй байдаг.
Шувууны өндөгний хальс нь кальцийн карбонатыг агуулах бөгөөд энэхүү кальцит бүрхүүл нь өндөг дарах инкубаторын явцад хальсанд ан цав үүсэхээс хамгаалдаг.
==== Хэлбэр ====
Шувууны ихэнх өндөг зууван хэлбэртэй, нэг үзүүр нь илүү шовх, нэг нь илүү бөөрөнхий. Энэ нь шувууны булчин нь өндөгний сувгийг агшааж, шовх үзүүр нь ар талдаа үүсч шахаж гаргадагтай холбоотой. Шувууны нисэх чадвар хэлбэрт нөлөөлсөн. Өндөр цохионд үүрлэдэг шувууны өндөг конус маягийн хэлбэртэй бол нүхэнд үүрлэдэг шувууных бараг бөмбөрцөг шахуу байна.
 
==== Ангууч ====
Олон амьтан өндгөөр хооллодог. Жишээлбэл, [[хар хясаа баригч]]ийн өндгөөр элбэнх, усны булга, далайн халиу, цахлай, хэрээ, үнэг хооллодог. Үен харин нугасны өндөг хулгайлдаг бол могой өндгөөр хооллоход мэргэшсэн.
Хөхөө мэтийн зарим шувуу өөр шувууны үүрэнд өндөглөж, өсгүүлэхээр орхидог.
 
== Өндөгний найрлага ==